Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
​​​​​​​ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УЦС-ЫН АЖЛЫГ ЭСЭРГҮҮЦСЭН 4 ИРГЭНИЙГ ТОРГОЖЭЭ

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга угсралтын бэлтгэл ажлын хүрээнд Ерөнхий гүйцэтгэгч “Пауэр Чайна- Чэнгдү” компанийн Увс аймгийн Өмнөговь сумын нутаг дэвсгэр Шижигтийн хавцал гэх газарт ажиллах явцад нутгийн иргэдээс эсэргүүцэл үзүүлсэн.

Дээрх үйлдэлд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлд зааснаар Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж иргэн Б, Л, О, Б нарын дөрвөн иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт зааснаар тус бүр 150 нэгжээр торгож зөрчлийн гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.

Мөн шалгалтын явцад Увс аймгийн Өмнөговь сумын албан тушаалтан Д нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдсон тул харьяаллын дагуу Авилгатай тэмцэх газарт шилжүүлэх саналтайгаар Увс аймгийн прокурорын газарт энэ оны аравдугаар сарын 10-ны өдөр хүргүүлжээ.

Дээрх шалгалтын явцад иргэдийг шөнийн цагаар шалгаагүй болохыг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

1 Сэтгэгдэл
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хамгийн их уншсан