Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Натур худалдааны төв рүү эргэх уулзвараас баруун тийш эргэхийг хориглохоор болжээ

Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-аас Улаанбаатар хотын уулзвар, гудамж, замын хөдөлгөөний зохион байгуулалтад хийж буй өөрчлөлтийн талаар танилцуулав.

Тодруулбал, Олимпын гүүрний доод талын буцаж эргэх эргэлт буюу "U-TURN" ашиглалтад орсон. Үүнтэй холбоотойгоор Континентал зочид буудлын баруун урд уулзвар буюу Натур худалдааны төв рүү эргэх уулзварын хөдөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ.

2022 оны аравдугаар сарын 12-ны өдрийн 07:00 цагаас эхлэн:

  • Шангри-Ла зочид буудлын зүүн талаар, хойноос урагш чиглэсэн урсгалаас зүүн тийш эргэхийг хориглоно.
  • Урдаас хойш чиглэсэн урсгалын төгсгөл буюу Натур худалдааны төв рүү эргэх уулзвараас баруун тийш эргэхийг хориглох юм байна.

Уг зохицуулалтыг хийснээр ЮНЕСКО-ийн гудамжнаас ирэх хөдөлгөөн, Олимпын гудамжны зөвшөөрөгдсөн гэрлэн дохионы хүлээлтийн хугацаа 50 секундээр багасаж, Олимпын гудамжны хойноос урагш чиглэх хөдөлгөөний эрчим сайжрах аж.

Мөн Энхтайваны өргөн чөлөө болон Их сургуулийн гудамжны хөдөлгөөнүүдэд үзүүлэх сөрөө нөлөө багасна гэж үзжээ.

1 Сэтгэгдэл
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хамгийн их уншсан