Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
НД-ийн шимтгэлээ буцааж авч чадаагүй иргэд дансны мэдээллээ шалгаж, шинэчлэн баталгаажуулахыг ХНХЯ-наас мэдээллээ

 

Нэг сая ба түүнээс доош орлогоосоо НДШ төлсөн иргэдэд сарын бүрийн 25-нд 50 хувийг нь он дуустал буцаан олгож буй. Үүнд сайн дураараа НДШ төлөгч хамаардаг. Энэ буцаан олголтыг 2022 оны тавдугаар сараас тооцон өгч эхэлсэн.

Харин шимтгэлээ буцааж авч чадаагүй иргэд дансны мэдээллээ шалгаж, шинэчлэн баталгаажуулахыг ХНХЯ-наас мэдээллээ.

Ингэхдээ https://daatguulagch.ndaatgal.mn/#/account/login, E-Mongolia төрийн үйлчилгээний нэгдсэн портал болон харьяа аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, сумын нийгмийн даатгалын тасаг, байцаагчид өөрийн биеэр очин дансны мэдээллээ засуулах боломжтой байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газраас "Дансны мэдээлэл зөрүүтэйн улмаас тухайн сарын буцаан олголтоо аваагүй иргэдийн мөнгийг дараагийн сард нөхөн олгоно" гэв.

Газрын тос болон уул уурхайн салбарт ажилладаг иргэдэд энэхүү буцаан олголт хамаарахгүй юм.

Монгол Улсад 400 мянга орчим иргэн нэг сая ба түүнээс доош төгрөгийн цалин хөлс, орлоготой гэсэн тооцоо гарчээ. Эдгээрээс 80 мянга нь сайн дураараа НДШ төлдөг бол үлдсэн 320 мянган иргэн ААН, байгууллагад албан журмын даатгалаа төлдөг байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан