Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ “Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
УИХ-ын дарга Г.Занданшатар Хакухо М.Даваажаргалыг Миягино дэвжээний эзэн болсонд баяр хүргэлээ

 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар (2022.10.12) Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргалыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 45 дахь түрүүгээрээ “дархан” амжилтыг тогтоосонд Хакухо М.Даваажаргалд баяр хүргээд сүмогийн залуу хойч үеийг бэлтгэх өрнүүн үйлсийг эхлүүлсэнд нь амжилт хүсэв.

Arslan.mn

Их аварга Хакухо М.Даваажаргал Улсын Их Хурлын даргад талархал илэрхийлээд дөрвөн жилийн дараа эх орондоо амжилт дүүрэн ирсэндээ баяртай байгаагаа онцлов. Тэрбээр, 20 жилийн хөдөлмөр, зүтгэлээ шингээсэн Миягино дэвжээнийхээ эзэн болж, сүмогийн замналаа үргэлжлүүлэх болсноо дурдаад Япон, Монгол орны хоёр орны соёлын элчийн хувьд цаашдын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулахыг зорьж байна гэлээ.

Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудыг даван туулах, эдийн засгийн өөрчлөлтийг хэрэгжүүлж, хөгжил дэвшлийн шинэ ирээдүйг эхлүүлэх, Шинэ сэргэлтийн бодлого, ард түмэндээ амласан мөрийн хөтөлбөрөө биелүүлэхэд энэ удаагийн чуулган илүү төвлөрч ажиллаж байна. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад суралцаж, ажиллаж, амьдарч буй залуусыг эх орондоо ирж мэргэжлээрээ ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэх, мэдлэг чадвартай хүний нөөцийг дотооддоо төвлөрүүлэх зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа талаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв.

Arslan.mn

Тэрбээр эдийн засгийн өсөлт, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих шинэчлэлийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Монгол, Японы харилцааны бэлгэ тэмдэг, соёл, аялал жуулчлалын элч Хакухо М.Даваажаргалыг түүчээлэн оролцож, дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргалыг мэргэжлийн сүмогийн Миягино дэвжээний эзэн болсонд баяр хүргэлээ. Мөн түүний ээж Ө.Тамирт эрүүл энхийг хүсэхийн зэрэгцээ улс орныхоо нэрийг дэлхийд таниулсан бахархалт хүү өсгөн хүмүүжүүлсэнд талархал илэрхийлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан