Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Сүхбаатарын талбайд Төрийн далбаа, Нийслэлийн тугийг мандуулж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв
 

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 383 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон үе үеийн удирдлагууд, НИТХ-ын төлөөлөгчид, иргэд нийслэлийн анхны шав тавьсан Мэлхийт хөшөө, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, сүлдэт хуур цэнгүүллээ.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Намрын адаг сарын нар хур тэгширсэн, билигт сайн өдөр нийслэл Улаанбаатар хотын ой тохиож байна. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын шавыг тэртээ 383 жилийн өмнө Ширээт цагаан нууранд анх тавьсан цагаас хойш Улаанбаатар хот 28 удаа бууриа сэлгэн нүүж, хатан Туулын хөндийд суурьшсан түүхтэй. Өнгөрсөн үеийн түүх уламжлал, өв соёлоо хадгалан үлдээх, үр хойч үедээ өвлүүлэх, залуу үеийнхэнд таниулан сурталчлах зорилгоор жил бүр Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

Улаанбаатар хот өдгөө өнгө жавхаа нэмэх өргөн хөгжлийн замд гарсан. Нийслэлийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн үе үеийн удирдлагууддаа чин сэтгэлийн гүн талархал илэрхийлье. Цаашдаа Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хөгжил дэвшил улам цэцэглэн бадарч, монголчуудын амьдрал өөдрөг байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” хэмээлээ.

Нийслэлийн сүлдэт хуурыг Монгол Улсын Ардын жүжигчин Ч.Батсайхан цэнгүүлж, “Миний Улаанбаатар” дууг Улаанбаатар театрын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин С.Ганзориг дуулав.

Мөн нийслэлийн ойн өдрөөр шинээр гал голомтоо бадрааж буй хосод Хотын дарга бэлэг гардуулж, аз жаргал хүссэн юм.

Одоогоос 383 жилийн тэртээ 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулан өгснөөр Монгол Улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж, 1778 онд Богдхан уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдэллэн ирсний тэмдэг болгож “Хүн чулуун хөшөө”-гөөр шав тавьжээ.

Энэхүү түүхэн үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлах зорилгоор тус шав тавьсан газрын хойд хэсэгт 1994 онд дурсгалын Мэлхийт хөшөөг босгож, нийслэлийнхээ ойгоор хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болсон юм.

Мөн нийслэлийн удирдлагууд Сүхбаатарын талбайд Төрийн далбаа, Нийслэлийн тугийг мандуулж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.

Эх сурвалж: НЗДТГ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан