Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Сүнсний баяр тэмдэглэсэн 149 хүн нас барлаа

Өмнөд Солонгост хар дарсан зүүд шиг өдөр боллоо. Сөүл хотын Итэвон дүүрэгт өнгөрсөн шөнө “Halloween” буюу сүнсний баярыг тэмдэглэсэн 149 хүн нас барж, 76 хүн гэмтэж бэртсэнийг “ “Yonhap” агентлаг мэдээлжээ. Гэмтэж бэртсэн 76 хүнээс 56 хохирогчийн биеийн байдал хүнд байгаа аж.  

Шөнийн зугаа цэнгээний алдартай дүүрэгт баяр тэмдэглэсэн олон арван мянган хүн Хамилтон зочид буудлын ойролцоох нарын гудамжид чихэлдэж, шахцалдан үймсэнээс ийнхүү аймшигт осол гарсныг гэрчүүд мэдээлэв.

Шахцалдаан үймээний үеэр амьсгал нь боогдож, олны хөлд дарагдсанаас 149 хүн нас барсныг өнөө өглөө мэдээллээ. Хохирогчид 20-49 насны хүмүүс бөгөөд олонх нь 20-оод насны эмэгтэйчүүд аж. Ослын газарт үүрээр ирсэн эцэг эхчүүдийн сэтгэл санааны байдлаас болж бие нь муудаж эмнэлгийн тусламж авчээ.

Аймшигт  шахцалдааны талаар нэгэн гэрч хэлэхдээ, газар унаж олны хөлд гишгэгдсэн хүмүүсийн нуруу нь хугарсан байсан гэжээ. Шахцалдаанаас болж амьсгалж чадахгүй ухаан алдсан хүмүүст аврах албаныхан хиймэл амьсгал хийн аврахыг оролдсон байна.

Тус газрын шөнийн клубт ирсэн гэх алдартныг  харах гэж эсвэл мансууруулах бодисны орцтой чихэр тарааж байна гэх цуурхлын улмаас осол гарсан аж.

Ослын дараа Ерөнхийлөгч Юн Сук Ёл хоёр шуурхай хурлыг удирдан хуралдуулж, нөхцөл байдлыг яаралтай шийдвэрлэж, гэмтэж бэртсэн хүмүүсийг эмчлэх үүрэг өгчээ.
Итэвон дүүрэгт эмнэлгийн орны тоог нэмж, эрүүл мэндийг ажилчдыг яаралтай илгээх үүрэг өгсөн байна.

Харин Европт айлчлалаар эзгүй байсан Сөүл хотын захирагч ослын дараа яаралтай буцаж иржээ.
Ослын газарт аврах багийн 848 хүн ажиллаж буйн 346 нь ойролцоох дүүргүүдээс дайчлагджээ. 

Цагдаагийн газраас тус хэсэг дэх шөнийн цэнгээний газрууд аюулгүй ажиллагааны журам зөрчсөн эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлэхээр төлөвлөсөн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан