Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Дарханы автозамыг ирэх оны XI сард багтааж хоёр урсгал, дөрвөн эгнээгээр нээхийг үүрэг болгов

Улаанбаатар-Дархан чиглэлийн нэг урсгал, хоёр эгнээ хатуу хучилттай авто замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-ны ням гаригт нээлээ.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнгөрсөн лхагва гаригийн /2022.10.26/ хуралдаанд танилцуулга хийсэн. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дарханы замын тендер сонгон шалгаруулалттай холбогдох албан тушаалтнуудыг шалгах ажиллагааг үргэлжлүүлж, хариуцлага алдсан албан тушаалтан, компаниудад хариуцлага тооцох ёстойг сануулсан.

Улаанбаатар-Дарханы чиглэлийн замын бүтээн байгуулалт эхэлснээс хойшхи хугацаанд тус зам дээр олон осол гарсан. Зам хугацаандаа ашиглалтад орсон бол, төрийн албан тушаалтнууд хариуцлагатай хандаж ажилласан бол олон арван хүн осолдож, амь насаа алдаж, эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирол амсахгүй, улс орон эдийн засгийн алдагдал хүлээхгүй байсан. Тиймээс буруутай этгээдүүдэд заавал хариуцлага оноох ёстой. 

Ард иргэдийг удаан хугацааны турш бухимдуулдаг, эрүүл мэнд, эд хөрөнгөөр нь хохироодог, заавал Ерөнхий сайд ирж ажиллаж, үүрэг даалгавар өгдөг байдал дахиж давтагдах ёсгүйг анхааруулаад Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг 2023 оны арваннэгдүгээр сард багтааж хоёр урсгал, дөрвөн эгнээгээр нээж, ашиглалтад оруулахыг үүрэг болгосон.

Өвлийн улиралд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, саадгүй зорчих бүх талын арга хэмжээ авахыг сануулсан. Мөн  Европын сэргээн босголт, хөгжлийн банк болон Азийн хөгжлийн банкны зээлийн хүрээнд өнгөн хучилтын ажил хийх гүйцэтгэгчийг сонгох шалгаруулалтыг яаралтай зарлан, дүгнэх, 2023 оны хоёрдугаар сард багтаан гэрээнд гарын үсэг зурж, бэлтгэл ажлыг хангуулах, гүйцэтгэгч нарын гэрээг дүгнэх, ажлын хоцрогдол ихтэй гүйцэтгэгчдийн  гэрээнд шаардлагатай нэмэлт өөрчлөлт оруулах, цаашид ажиллах боломжгүй гүйцэтгэгчдийн гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг анхааруулсан юм.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан