Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
УБТЗ өнөөдрөөс эхлэн зорчигч болон экспортын ачаа тээврийн нэмэгдсэн үнээр үйлчилнэ

УБТЗ өнөөдрөөс эхлэн зорчигч болон экспортын ачаа тээврийн нэмэгдсэн үнээр үйлчилнэ

УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг нь зорчигч тээврийн үнэ болон ачаа тээврийн үнэ тарифтаа өөрчлөлт оруулжээ. Тодруулбал, тус ХНН зарим ачаа тээврийн бүлэг, зорчигч тээврийн үнэ, тарифыг индексжүүлэх талаар “Зөвшөөрөл хүсэх” тухай хүсэлтээ Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт илгээсэн байна. ШӨХТГ Зам, тээврийн хөгжлийн яам, Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас холбогдох санал авчээ. Ингээд хүнс, барилгын материал, шатахуун зэрэг нийгмийн чанартай ачаа тээврийн үнэд өөрчлөлт оруулахгүй, хэвээр үлдээсэн. Харин экспортын ачаа тээвэр, зорчигч тээвэрлэлтийн үнэ тарифыг дараах хувиар индексжүүлжээ. 

  • Экспортын зэс, цайрын баяжмалын тээвэрлэлтийн үнэ тарифыг 20%
  • Экспортын төмрийн хүдрийн тээвэрлэлтийн үнэ тарифыг 15%
  • Экспортын жонш тээвэрлэлтийн үнэ тарифыг 15%
  • Экспортын нүүрсний тээвэрлэлтийн үнэ тарифыг 20%
  • Орон нутгийн, олон улсын зорчигч тээвэрлэлтийн үнэ тарифыг 50%-иар индексжүүлнэ.

Энэ шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд зорчигч тээврийн тарифыг 2017 оноос хойш индексжүүлээгүй байсан аж. Өмнөх тарифаар орон нутгийн зорчигч тээврийн нийтийн вагон УБ-Дархан чиглэлд 6000 төгрөг байсан бол уг чиглэл дэх том оврын автобус 20600, суудлын тэрэг (такси) 31000 төгрөг байжээ. Харин өнөөдрөөс энэ чиглэлд иргэдэд үйлчлэх үнэ 9000 төгрөг болж нэмэгдсэн байна. 

1 Сэтгэгдэл
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хамгийн их уншсан