Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох Хөгжлийн банкны хэргийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгов Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зарим асуудлыг шийдвэрлэхээр болов THE DEADLINE FOR THE SELECTION PROCESS FOR INVESTMENT AND COOPERATION IN THE BORTEEG SECTION OF THE TAVAN TOLGOI DEPOSIT HAS BEEN EXTENDED BY 10 DAYS ТАВАНТОЛГОЙН НҮҮРСНИЙ ОРДЫН БОРТЭЭГИЙН ХЭСЭГТ ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХУГАЦААГ 10 ХОНОГООР СУНГАВ ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН ХӨНДЛӨНГИЙН АУДИТ ЭХЭЛЛЭЭ Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулав “Парламентын боловсрол” хөтөлбөрт оролцогчдын санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг боллоо Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ Зургаан сум шар усны үерт өртөх маш их эрсдэлтэй байна
Ш.Адьшаа: Ховдын ИТХ ээлжит бусаар хуралдаж, зөвхөн Хар ус нуурын хотгорт газрын тосны хайгуул хийх тухай л хэлэлцэж байна

Ш.Адьшаа: А.Отгонбаатар надаас хамгаалалт хүссэн учир би зөвлөхөөрөө авсан

 

Төсвийн тухай хуулийг дагалдуулж Ашигт малтмалын тухай хуулийн асуудал орж ирснийг эсэргүүцэж буй талаараа УИХ-ын гишүүн Ш.Адьшаа өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Төсвийн тухай хуулийг дагалдуулж Ашигт малтмалын тухай хуулийн асуудал орж ирсэн. Тус хуулийн 42 дугаар зүйлд нутгийн өөрөө удирдах байгууллагатай албан ёсны гэрээ байгуулж, хандив өгөх тухай заалтыг оруулж ирсэн байна. Мөн тухайн орон нутагт уул уурхайн лиценз эзэмшигч компаниуд ажлын байр бий болгох, монгол болон гадаадын ажилчдыг авах харьцааны тухай асуудлыг хуулиар оруулж ирсэн асуудал байна.

Ийм асуудлыг өнөөдөр Монгол Улсын засгийн газар хуулиар оруулж ирж байгаа нь харамсалтай. Энэ асуудлыг Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр ярихад салбар хариуцсан сайд буюу УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар хэлэхдээ надаас санал аваагүй гэсэн. Санал аваагүй байж араар нь хулгай луйврын аргаар оруулж ирсэн нь ард нь том асуудал нуугдаж байгаа хэрэг. Уул уурхайн компаниуд тухайн орон нутагт хандив тусламж гэх өчүүхэн зүйл өгдөг. Энэ өгсөн зүйлийг тухайн орон нутгийг удирдаж байгаа Засаг дарга болон хэдхэн хүн аваад идчихдэг тогтолцоо сүүлийн 20 гаруй жил үйлчилж ирсэн. Үүнийг төр өнөөдөр баталгаажуулж байгаад харамсаж байна. Орон нутгийн иргэд Үндсэн хуулийн 6.2-т зааснаар тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ордын тухай мэдэх эрхтэй. 

Нэг жишээ ярья. Ховд аймгийн ИТХ өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Хар ус нуурын хотгорт газрын тосны хайгуулын ажил хийх тухай асуудлыг зөвхөн хэлэлцэж байна. Үүнд хардлага төрж байгаа. Яагаад гэвэл ХАС-ын гэгддэг Ч.Ганхуяг хоёр хоногийн өмнө Ховд аймгийн ард иргэдэд өв тэжээл тараагаад явж байсан. Гэтэл энэ хүний ах Ч.Гантулга нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ашиглалтын өмнөх захиргааны дарга хийж байгаа. Иймд Засгийн газраас энэ төслөө татаж авахыг УИХ-ын дээр шаардсан" гэлээ.

МЭДЭХ ЭРХИЙНХЭЭ ДАГУУ АСУУЛТ ТАВИХАД НУТГИЙН АРД ИРГЭДИЙГ ЦАГДАА ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГААР ШАЛГУУЛДАГ, ДАРАМТАЛДАГ АСУУДЛЫГ ХОВД АЙМГИЙН ОЛОН ИРГЭН НАДАД ИРҮҮЛЖ БАЙНА

Түүний хувьд мөн өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр "Орон нутагт хуулийг завхруулдаг, лиценз нэрээр эзэмшсэн хууль бус ажиллагаа орон нутгийн удирдлагатай хамтарч хийх ажил өнөөдөр газар авч байна. Тухайлбал, Ховд аймгийн Мянгад сумын нутаг Халзан бүрэгтэйн газрын ховор элементийн ордтой холбоотой олон асуудал дагуулсан нөхцөл байдал үүслээ. "Монголын зэс корпорац"-ын гүйцэтгэх захирал байсан Ц.Пүрэвтүвшин гэх залуу Ховд аймгийн Мянгад сумын ай сав газарт газрын ховор элемент нэрээр уул уурхайн үйл ажиллагаа явуулж байна.

Орон нутгийн иргэд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т заасны дагуу байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхийнхээ дагуу асуулт тавихад хууль хүчний эрх мэдлээ далайлгаж, нутгийн ард иргэдийг цагдаа хүчний байгууллагаар шалгуулдаг, дарамталдаг асуудлыг Ховд аймгийн олон иргэн надад ирүүлж байна" гэсэн юм. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан