Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Эрээнд дахин халдварын тохиолдол батлагдаж, хөл хорио тогтоожээ

Эрээнд дахин халдварын тохиолдол батлагдаж, хөл хорио тогтоожээ

Эрээн хотод өнгөрсөн 8-9 дүгээр сард хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Замын-Үүдийн боомтын ачаа тээврийн эргэлт саарсан. Есдүгээр сарын 12-нд Эрээн хотын хэмжээнд Covid-19-ийн халдвар, тархалтын шинжилгээ хийж, гарсан үр дүнд үндэслэн тус хотын дунд эрсдэлтэй гурван бүсээс бусад газрын хөл хориог цуцлах, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг сэргээх шийдвэр гаргасан юм.

Тэгвэл өчигдөр /2022.11.09/ дунд эрсдэлтэй байсан бүсүүдээс  халдварын хоёр тохиолдол батлагдаж дахин хөл хорио тогтоосон байна.

Эрээн хотод Covid-19-ийн бүх нийтийн шинжилгээ авах бөгөөд үүний дараагаар гурав хоногийн дараа  хэвийн нөхцөлд шилжих эсэх  шийдвэрийг гаргана гэжээ.

Дээрх шийдвэртэй холбоотойгоор Эрээн хотын Шуурхай штабаас зохион байгуулалтын  дараах арга хэмжээг авахаар болсон байна. Тухайлбал:

  • Хотоос гарах иргэд 48 цагийн ПСР шинжилгээ хийлгэж нэвтрэх
  • Өндөр эрсдэлтэй бүсээс ирж буй иргэд долоо хоног нэгдсэн тусгаарлалтад байх
  • Дунд эрсдэлтэй бүсээс ирсэн иргэд долоо хоног гэрийн тусгаарлалтад байх
  • Бусад газраас ирсэн иргэд оршин суугаа газраа гурав хоногт хоёр  удаагийн шинжилгээ хийлгэсний дараа гарах,
  • Хотын бусад олон нийтийн үйлчилгээний газруудыг Шуурхай штабын шийдвэр гартал түр хугацаагаар нээхгүй байх гэжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан