Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Б.Жавхлан: Ипотекийн зээлийг 2023 оны 1 дүгээр сарын 1-нээс хэвийн горимоор төлөөд явна

 

Ипотекийн зээлийн төлбөрийг 2023 оны 7 сарын 1-ны өдөр хүртэл хойшлуулах эсэх асуудлыг судалж байгаа гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өнгөрөгч Даваа гараг /2022.11.07/ мэдэгдсэн. 

Тэгвэл УИХ-ын чуулганы өнөөдөр /2022.11.11/-ийн хурлын үеэр Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийхдээ Д.Тогтохсүрэн гишүүний ярьсан зүйлийг үгүйсгэсэн юм. 

Тэрээр,“Ипотекийн зээл дээр Засгийн газар маш тодорхой байр суурьтай байгаа. Бидний нэрлэж заншсан ковидын хуулийн хугацаа 2022 оны 12 сарын 31-нээр хугацаа нь дуусна. Энэ хугацаа дууссанаар олон хуулийн харилцаа хугацаа давхар дуусна гэсэн үг. Тэдгээрийн  нэг болж ипотекийн зээлийг хойшлуулж байсан горим дуусна гэсэн үг. Иймээс 2023 оны 1 дүгээр сарын 1-нээс хэвийн горимоор зээлээ төлөөд явна. Монголбанк оператор хийгээд удирдаж байгаа нөхцөл өөрчлөгдөж Засгийн газар оператор хийгээд явна. Яваандаа үүнд Засгийн газар ч оролцоод байх шаардлагагүй.

Зах зээлийн горимоороо өөрөө өөрийгөө санхүүжүүлээд явах бүрэн боломжтой болж ирсэн. Тэгэхээр зээлийн эргэн төлөлтийг хойшлуулаад байх шаардлагагүй.

Өмнө нь хэвийн үед сард 25-30 тэрбум төгрөг эргэн төлөгдөөд дараагийн хүмүүс ипотекийн зээлд хамрагдах боломж бүрддэг байсан бол зээл хойшлуулснаар энэ боломж 5-10 тэрбум төгрөг болтлоо буурсан. Энэ хэмжээгээр дараагийн зээлдэгч нар зээлийн хомсдолд орсон. Нэгэнт авсан хүмүүст боломж олгох нь зээл хөөцөлдөж байгаа дараагийн хүмүүст хохиролтой байна” гэсэн юм.

1 Сэтгэгдэл
6 хувийн ипотекийн зээл хэзээнээс олгох вэ
Хамгийн их уншсан