Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох Хөгжлийн банкны хэргийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгов Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зарим асуудлыг шийдвэрлэхээр болов THE DEADLINE FOR THE SELECTION PROCESS FOR INVESTMENT AND COOPERATION IN THE BORTEEG SECTION OF THE TAVAN TOLGOI DEPOSIT HAS BEEN EXTENDED BY 10 DAYS ТАВАНТОЛГОЙН НҮҮРСНИЙ ОРДЫН БОРТЭЭГИЙН ХЭСЭГТ ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХУГАЦААГ 10 ХОНОГООР СУНГАВ ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН ХӨНДЛӨНГИЙН АУДИТ ЭХЭЛЛЭЭ Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулав “Парламентын боловсрол” хөтөлбөрт оролцогчдын санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг боллоо Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ Зургаан сум шар усны үерт өртөх маш их эрсдэлтэй байна
Д.Амарбаясгалан: Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас унагаж, тэр албан тушаалд очихын төлөө явах тийм үеийн төлөөлөл бид биш

 

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн хамт батлагдсан хуулиудын танилцуулгыг хийлээ. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өөртэй нь холбоотой хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад буй асуудалд дараах байр суурийг илэрхийллээ. 

Тэрбээр "Улстөрч болон тодорхой албан тушаалтнуудын үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар гүтгэж зогсоодог байсан нь надад ч бас мэдэгдэж байна. Тухайлбал, МАН дотор хагарал бий болсон. Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас унагаж, Д.Амарбаясгалан өөрөө оронд нь очих нь гэх мэт зүйлийг зориуд зохион байгуулалттайгаар гаргаж байна. 

Энэ бүх зүйлийг АН дотроо учраа олж чадаагүй, эрх мэдэлд улайрсан зарим нэг нөхдийн хийж буй үйлдэл хэмээн харж байгаа. МАН-ыг эв нэгдэлгүй болгож, Засгийн газрын түвшинд ажил хэвийн тогтвортой явах нөхцөлийг алдагдуулснаар сөрөг хүчнийг төлөөлөх гэж оролдож буй зарим нэг хүний хүсэл хангагддаг юм болов уу. Засаг төр тогтвортой байж өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдал, улс оронд учирч буй дарамтыг амь нэгтэй даван туулах нь бидний зорилго. Түүнээс биш албан тушаалын төлөө зөрчилдөн тэмцэлдэж, нэг нь Ерөнхий сайдаас бууж, нөгөө нь тэр албан тушаалд очихын төлөө явах тийм үеийн төлөөлөл бид биш. 

МАН бол эв нэгдлээрээ бусад аль ч улс төрийн намд үлгэр дуурайлал болохоор нам. Л.Оюун-Эрдэнэ болон миний зүгээс хоорондоо эрх мэдэл, албан тушаалын төлөө хагаралдан тэмцэх ямар ч учир шалтгаан байхгүй. 

Харин энэ нам Засгийн эрх барьж буй явдлаа ард түмнээс өгсөн томоохон үүрэг хариуцлага хэмээн ухамсарлаж, иргэдэд учирч байгаа алдаа завхрал, хүнд суртал, авлигаас ангид байлгахын төлөө хичээн зүтгэх ёстой. 

Энэ бүх зүйлийг зориудаар зохион байгуулж буй нэр бүхий хүмүүс бий талаар өмнө нь хэллээ. Тэдний ард эрх ашиг нь хөндөгдөж буй томоохон бизнес эрхлэгчид байгаа нь бас тодорхой байна" гэлээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан