Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ӨНӨӨДРӨӨС ЦАХИМ ШИЛЖИЛТИЙН БАГЦ ХУУЛИУД ХЭРЭГЖИЖ ЭХЛЭЖ БАЙНА

Image

 

Өнөөдрөөс Цахим шилжилтийн багц хуулиуд хэрэгжиж эхлэж байна. Үүнд:

- Иргэн бүр цахим гарын үсэгтэй болсноор биеэр очиж гарын үсэг зурах шаардлагагүйгээс гадна цахим орчинд өөрийгөө таниулж, баталгаажуулах боломж бүрдэж байна. Цахим гарын үсгээ эхний удаа биеэр очиж Улсын бүртгэлийн цэгүүдээс авна. Үүнээс хойш дахиж биеэр очих шаардлагагүй болно.

- Төрийн албан хаагчид төрд байгаа мэдээллийг иргэнээс нэхэхгүй. Аль нэг өөр төрийн байгууллагаас лавлагаа, тодорхойлолт нэхэх боломжгүй болж байна.

- Төрийн болон тодорхой хувийн хэвшлийн байгууллагууд иргэний мэдээлэлд зөвшөөрөлгүй нэвтэрсэн тохиолдолд И-Монголиагийн "Мэдэгдэл" цэсэнд танд мэдэгдэл ирнэ.

- Кибер аюулгүй байдлын хууль батлагдсантай холбоотойгоор кибер аюулгүй байдлын тогтолцоо үүсэх нөхцөл бүрдэж байна.

Энэ мэтчилэн маш олон үр дүнгүүд гарах юм. Цахим шилжилтийг амжилттай хэрэгжүүлж Цахим Үндэстэн болоход иргэн бүрийн оролцоо маш чухал юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан