Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Беларусь улсын Могилев муж, Булган аймгийн хооронд найрамдалт хамтын ажиллагааны хэлэлцээр байгууллаа


Image

 

Беларусь улсын Могилев муж, Булган аймгийн хооронд найрамдалт хамтын ажиллагааны хэлэлцээр байгууллаа

Беларусь улс нь хөдөө өж ахуй газар тариалан болон хөдөө аж ахуйн машин механизм, техник технологи өндөр хөгжсөн тэргүүлэх улсуудын нэг юм. Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнийн хувьд Беларусь улсын Могилев мужийн Могилев хоттой хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах, техник тоног төхөөрөмж нийлүүлэх, боловсон хүчин бэлтгэх зорилгоор оюутан залуучуудаа сургах, хөдөө аж ахуйн чиглэлээр дадлагажигч ажилтан бэлтгэх зэрэг гол асуудлуудаар ярилцан санал солилцож хамтран ажиллахаар боллоо.

Мөн манай аймаг аялал жуулчлалаа аймгийн тэргүүлэх чиглэл болгож хөгжүүлэх зорилготой ажиллаж байгаа бөгөөд энэ чиглэлээр туршлага солилцож, хамтран ажиллах маш их сонирхолтой байгаа гэдгээ илэрхийллээ.

Могилев мужийн дарга А.М.Исаченко хэлэхдээ Булган аймгаас тус улсад 3 оюутан суралцаж байна. Цаашид энэ тоог нэмэгдүүлэх, мөн дадлагажигч ажилчдыг манай аймгаас авах боломжтой гэдгийг илэрхийлэхийн сацуу зөвхөн хөдөө аж ахуй гэлтгүй бүхий л салбарт хамтран ажиллах, Булган аймагт бүх зүйл нээлттэй гэдгээ уулзалтын үеэр илэрхийлсэн юм.

 

Сэтгэгдэл (0)
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан