Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
БУЛГАН АЙМАГТ УУЛ УУРХАЙН НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ӨГӨВ


Image

 

✅Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж орон нутагт ажиллаж байна.

✅Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтын хэрэгжилтийг хангах “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн ажлын хэсгийн дарга БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндоржоор ахлуулсан ажлын хэсэг 08 дугаар сарын 23-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай суманд ажиллав.

✅“Бүрдэл майнинг” ХХК, “Платинум ланд” ХХК, “Хамтын эх булаг” ХХК зэрэг аж ахуйн нэгжийн нөхөн сэргээлтийн ажлын явцтай газар дээр нь танилцаж холбогдох үүрэг чиглэл өгч ажиллав. “Хамтын эх булаг” ХХК-н нөхөн сэргээлтийн ажил хангалтгүй байгааг ажлын хэсэг газар дээр нь танилцаж, хугацаатай үүрэг өгсөн юм.

✅“Платинум ланд” ХХК 2016 оноос эхлэн уурхайн талбайд мод үржүүлгийн газар байгуулан хүлэмжинд зургаан төрлийн модны үрсэлгээ бойжуулж, биологийн нөхөн сэргээлт хийх шаардлагатай тарьц, суулгацаа бүрдүүлэн нөхөн сэргээлтийн ажлыг чанартай гүйцэтгэж байна.

✅Булган аймгийн хэмжээнд уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн дүйцүүлэн хамгааллын чиглэлээр хийх нөхөн сэргээлтийн ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж, үр дүнтэй зохион байгуулалт хийж ажиллахыг Булган аймгийн БОАЖГ-ын газрын дарга А.Гантөмөрт үүрэг болголоо.Байгаль Орчин, аялал жуулчлалын яам

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан