Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Хүүхдийн эрх, хамгааллын хуулийн хэрэгжилтэд хяналт хийлээ.

 


Image

Аймгийн засаг даргын баталсан удирдамжийн дагуу Хүүхдийн эрх, хамгааллын хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажил сумдад явагдаж байна. ГБХЗХГ-ын дарга Т.Баярбат, БШУГ-ын дарга Ганболд нараар ахлуулсан 2 ажлын хэсэг энэ 7 хоногт Тэшиг, Хутаг-Өндөр, Баян-Агт, Сайхан, Бугат, Хишиг-Өндөр, Могод сумдад ажиллалаа. Ажлын хэсгүүд энэ оны 4-р сард сумдын цэцэрлэг, сургууль, дотуур байрны хүүхэд хамгааллын үйлчилгээнд зөвлөн туслах ажлын хүрээнд өгсөн зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллалаа. Сургуулийн багш, ажилчдаас хүүхэд хамгааллын бодлого үйлчилгээний талаар судлагаа авч, сургууль, цэцэрлэгийн Хүүхэд хамгааллын баг, Ёс зүйн зөвлөлийн гишүүдэд аймгийн Прокурорын газартай хамтран сургалт зохион байгуулж, хүүхэд хамгааллын үйлчилгээнд анхаарах асуудлаар зөвлөгөө өглөө. Мөн 8-11-р ангийн нийт 513 хүүхдэд Харилцаа, Үе тэнгийн дээрэлхэлт, Жендэр ба мэргэжил сонголт, Хүүхдийн оролцоо сэдвээр сургалт зохион байгуулан, дотуур байранд амьдарч буй 91 хүүхэдтэй бүлгийн ярилцлага хийж, 175 хүүхдээс судалгаа авлаа. Ажилласан сум бүртээ эрсдэлт нөхцөлд байгаа зарим өрхөд нөхцөл байдлын үнэлгээ хийж хүнс, ариун цэврийн багцын тусламж үзүүлсэн.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан