БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
Лалынхан британийн олон зуун мусульманыг ашиглахад бэлэн байна
Лалын шашинтнууд өнөөдөр Афганистанд алба хааж байгаа хан хүү Гарриг алахад Их британид амьдардаг мусульманчуудыг ашиглана гэж байна. “Талибан” хөдөлгөөний төлөөлөгч Кари Юсеф Ахмади Daily Star сонинд өгсөн ярилцлагадаа британийн зуу зуун мусульман афганистаны алан хядагч бүлэглэлд туслахад бэлэн байна гэжээ. Тэд тэнд хатан хааны гэр бүлийн гишүүний аминд халдах бэлтгэл хийж байгаа гэсэн байна. Ахмади энэ талаар хэлэхдээ ийм ажиллагаанд оролцох хүн зөвхөн их британиас гарч байгаа исламчуудаар хязгаарлагдахгүй гэсэн байна. “Бид дэлхий даяар амьдарч байгаа мянга мянган сайн дурынхныг зөнч Мухаммедыг аврахад ашиглана. Бидний гол зорилго бол хан хүү Гарриг алах” гэж Ахмади хэлсэн байна.
Хан хүү Гарри наймдугаар сарын 7-нд афганистан Гильменд мужид байрлах “Кэмп бастион” баазад дөрвөн сарын томилолтоор очиж Apache нисдэг тэрэгний хоёрдугаар нисэгчээр ажиллаж байгаа юм. Хэд хоногийн өмнө энэ бааз руу талибын нисдэг тэрэг дайрч хэд хэдэн хүний амь хөнөөсний дотор австралийн хоёр ч албан хаагч байсан юм. Энэ сарын 10-нд “Талибан” хөдөлгөөний алан хядагчид хан хүү Гарриг ална гэж мэдэгдээд байгаа юм. Тэнд “Гильмендэд алба хааж байгаа хан хүү Гарри болон британийн дайчдыг алахын төлөө бид бололцоотой бүхнийг хийнэ. Хан хүү бол бидний гол бай, бид түүнийг алах л болно” гэж “Талибан”-ы төлөөлөгч мэдэгдсэн юм.

0 Сэтгэгдэл