Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Энэ долоо хоногоос эхлэн нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээвэр зорчино

Улаанбаатарын замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос "Арванхоёрдугаар сарын 5-н буюу ирэх долоо хоногийн Даваа гарагаас эхлэн нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр явуулах журмын хэрэгжилтэд онцгой анхаарч, шуурхайлан ажилдаа орно" хэмээн мэдэгдээд байгаа. 

Улмаар даваа гарагаас эхлэн замын цагдаагийн алба хаагч нарыг нэмэлтээр ажиллуулж, “чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ”-нд буюу авто замын нэгдүгээр эгнээний ачааллыг нэмэгдүүлээд байгаа тээврийн хэрэгсэлд хяналт тавихаар төлөвлөсөн байна. Түүнчлэн нэгдүгээр эгнээгээр явж байгаа тээврийн хэрэгслийг ₮20,000 төгрөгөөр, замын тэмдэг, тэмдэглэлийн заалтыг зөрчиж зүүн гар тийш эргэсэн, эсхүл буцаж эргэсэн бол ₮50,000-өөр торгох арга хэмжээ авах аж. Харин хэвлэл мэдээллийн байгууллагын логотой машиныг чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээгээр явуулахгүй, харин дугаарын хязгаарлалтад хамаарахгүй.

Энэ талаар Түгжрэл хариуцсан сайд Ж.Сүхбаатар "Нэгдүгээр эгнээнд автомашин явуулах эсэх асуудал нь Тээврийн цагдаагийн алба, Хууль зүйн сайдын харъяанд байдаг. Гэхдээ замын нөхцөл байдал хүнд байна. Зам дээр машинууд багтахгүй байна. Тиймээс даваа гарагаас нэгдүгээр эгнээнд хүн хүчээ гарга, хяналтаа сайн тавина. Нийтийн тээвэр амьсгаа авах тал дээр бүх нөөц чадлаараа ажилла гэдэг үүрэг өгч байгаа" гэсэн юм. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан