Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Хүүхдийг олон нийтийн үйл ажиллагаанд оролцуулах, эрхийг хамгаалах журмыг баталлаа

 

Хүүхдийг соёл, урлаг, спортын арга хэмжээнд эцэг, эх, асран хамгаалагчийн бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр түүний хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд, сөрөг нөлөө үзүүлэхгүй орчинд оролцуулах тухай харилцааг зохицуулах “Соёл, спорт, олон нийтийн үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах, эрхийг хамгаалах журам”-ыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Соёл урлагийн газрын даргын хамтарсан 2022 оны арванхоёрдугаар сарын 9-ны өдрийн А/242, А/76 тушаалаар баталлаа.

Зургийн тодорхойлолт алга байна.

Тус журамд Хүүхдийг соёл, спортын үйл ажиллагаа, урлагийн тоглолт бусад арга хэмжээнд оролцуулахдаа тэдний эрхийг хангах, аюулгүй байдлыг хамгаалах, хичээл сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүй байх, хоцрогдлыг арилгах арга хэмжээ авах, эцэг, эх, асран хамгаалагч арга хэмжээнд оролцсон бол сургуулийн удирдлага, зохион байгуулагч, оролцогч талуудын үүрэг, хариуцлагыг нарийвчлан тусгасан.

1 Сэтгэгдэл
Журам батлагдснаар хүүхдийн эрхийг хамгаалах, тээвэрлэх, байрлуулах үед бусад улс оронд зохион байгуулдаг зохион байгуулалт руу ойртох юм.
Хамгийн их уншсан