Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох Хөгжлийн банкны хэргийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгов Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зарим асуудлыг шийдвэрлэхээр болов THE DEADLINE FOR THE SELECTION PROCESS FOR INVESTMENT AND COOPERATION IN THE BORTEEG SECTION OF THE TAVAN TOLGOI DEPOSIT HAS BEEN EXTENDED BY 10 DAYS ТАВАНТОЛГОЙН НҮҮРСНИЙ ОРДЫН БОРТЭЭГИЙН ХЭСЭГТ ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХУГАЦААГ 10 ХОНОГООР СУНГАВ ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН ХӨНДЛӨНГИЙН АУДИТ ЭХЭЛЛЭЭ Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулав “Парламентын боловсрол” хөтөлбөрт оролцогчдын санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг боллоо Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ Зургаан сум шар усны үерт өртөх маш их эрсдэлтэй байна
Б.Энхбаяр: Нийт 4000 гаруй хуулийн этгээдтэй холбогдох 8000 гаруй материал авсан.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяраар ахлуулсан УИХ-ын Хөгжлийн банкны Хянан шалгах Түр хороо хуралдаж байна. Хуралдаанаар,

-Түр хорооны сонсголын тов тогтооно

-Түр хорооны сонсголд гэрчээр дуудах хүн, албан тушаалтны нэрс батлана

-Хянан шалгагч, шинжээчдийн ажлын хөлсийг тогтооно

-Хяналт шалгалтын ажилд саад учруулж буй зарим байгууллага, албан тушаалтныг дуудаж байцаана

-Бусад асуудлыг хэлэлцэх юм.

Түр хорооны дарга Б.Энхбаяр "Хянан шалгалтын ажил одоо ч үргэлжилж байна. Ирсэн цаасан материал гэвэл энэ хуралдаж байгаа танхимыг бүтэн дүүргэхээр их байна. Жагсаал, цуглаантай холбоотойгоор хянан шалгагч нар ордон руу орж гарах гээд хугацаа алдлаа. Өчигдөр гэхэд, улстөрд нөлөө бүхий болон хууль хяналтын байгууллагуудын хамаарал бүхий хуулийн этгээдийн мэдээллийг улсын бүртгэлээс газраас авсан. Нийт 4000 гаруй хуулийн этгээдтэй холбогдох 8000 гаруй материал авсан. Энэ материалуудыг нь бүгдийг нь Хөгжлийн банкнаас зээл авсан, дамжуулан зээл авсан хуулийн этгээдүүдтэй нэг бүрчлэн хянан шалгах ажиллагаа хийгдэнэ. Тэгэхээр энэ жил нэлээн цар хүрээтэй үргэлжилнэ.

Мөн энэ хүн хүч хүрэхгүй байгаа учир хоёр шинжээч нэмж оруулах асуудлыг ярина.

Өмнө нь огт ороогүй дамжуулан зээлтэй холбоотой 2000 гаруй асуудал байна. Өмнөх шалгалтуудаар огт гарч байгаагүй. Үүнийг нэг бүрчлэн шалгах хэрэгтэй" гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан