Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Ирэх пүрэв гарагт бүх нийтээр амарна

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 111 жилийн ой арванхоёрдугаар сарын 29-ний пүрэв гаригт тохионо. Энэ өдөр бүх нийтээрээ амрах хуультай.

111 жилийн тэртээ монголчууд Манж Чин Улсын харьяанаас бүрэн гарч, тусгаар үндэстэн болохоо зарлан тунхаглажээ.

1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залж, түүнд төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газрыг байгуулах шийдвэр гаргасан түүхтэй.

Олноо өргөгдсөн Монгол Улс

  • Гадаад хэргийг эрхлэн шийтгэх яамны Чин ван Ханддорж,
  • Цэргийн яамны Эрдэнэ далай ван Гомбосүрэн,
  • Сангийн яамны Түшээ гүн Чагдаржав,
  • Шүүх яамны Эрдэнэ ван Намсрай,
  • Дотоод явдлын яамны Да лам Цэрэнчимэд нарын сайдтайгаар байгуулагдав. Монгол Улсын анхны Ерөнхий сайдаар Сайн Ноён хан Намнансүрэнг тавьж байв.

Тухайн өдөр монголчууд тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан баярыг Нийслэл хүрээнд төдийгүй Улиастай, Ховд гээд томоохон хот суурин газарт болон хөдөө орон нутагт нийтээрээ тэмдэглэж байв. Тэр байтугай монгол айл бүхэн энэ өдөр амьтны амь таслахыг тэвчиж, буян үйлдэж байсан гэж сурвалжид бичигдэн үлджээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой”-г тэмдэглэх тухай зарлиг 2008 оны арванхоёрдугаар сарын 28-нд гаргаснаар улс даяараа энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан