Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
САНТА КЛАУСЫН ХУВЦАС ӨМССӨН ХҮН БҮРТ БЯЛУУ ӨГНӨ

Жилийн хамгийн сайхан баяр шинэ жилийн баяр 8 хоногийн дараа болох гэж байна. Хүн бүр гацуур модоо засан, энд тэндгүй шинэ жилийн уур амьсгал ороод цаанаа л нэг догдлол мэдрүүлсээр. Жилд ганцхан тохиох энэхүү онцгой баяраар хүн бүр аз жаргалтай байж, зүрх сэтгэл нь инээд хөөрөөр бялхаж байх ёстой.

Иймээс үндэсний манлай үйлдвэр “Талх Чихэр” ХК, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай хамтран  Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд байрлах мөсөн хотхонд “Сантатай шинэ жил” арга хэмжээг 12 сарын 24-нд 17 цагаас зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээнд Санта Клаусын хувцастай ирсэн хүн бүрт бялуу бэлэглэх бөгөөд халуун чацаргана, хамтлаг дуучдын олон сонирхолтой үзүүлбэрүүдийг тэд бэлджээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан