Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
БНХАУ жуулчдад тавих хорио цээрийн дэглэмээ цуцаллаа

БНХАУ 2023 оны нэгдүгээр сарын 8-наас эхлэн тус улсад ирж буй аялагч, жуулчдад тавих хорио цээр тусгаарлалтын дэглэмээ цуцална гэж мэдэгдлээ. Энэхүү арга хэмжээ нь "Тэг ковид" бодлогыг сулруулах хүрээнд авч хэрэгжүүлж буй сүүлийн арга хэмжээ болж байна. 2020 оны гуравдугаар сараас хойш Хятадад ирсэн бүх зорчигчид хорио цээрийн дэглэмд хамрагдах шаардлагатай болсон. Гэхдээ энэ хугацаа аажмаар буурч, гурван долоо хоног байсан бол одоо ердөө тав хоног болоод байгаа. Шинэ журмаар цар тахлыг А ангиллын халдварт өвчнөөс В ангиллаар бууруулж, хорио цээрийн дэглэмийг цуцалж байгаа аж. 

Нэгдүгээр сарын 8-наас эхлэн Хятад улсад зорчих иргэдээс зөвхөн 48 цагийн PCR шинжилгээ шаардах бөгөөд хилээр нэвтэрсний дараах нэгдсэн шинжилгээ, төвлөрсөн тусгаарлалтын арга хэмжээ цуцлагдаж байна.

Хэдийгээр халдварын тархалт их байгаа ч эрүүл мэндийн салбар үүнийг даван туулахын тулд тэмцэж байна хэмээн албан ёсны мэдэгдэлд дурджээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин хүний амь насыг аврахын тулд боломжтой бүхнийг хийхийг уриалсан бол төрийн хэвлэлүүд илүү зорилтот хариу арга хэмжээ авахыг шаардсан шинэ нөхцөл байдалтай тулгарсан тухай онцолсон юм. Хятад улс цар тахлын талаарх статистик мэдээ нийтлэхээ больсон ч халдвар хийгээд нас баралтын тохиолдол өндөр хэвээр гэж үзэж буй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан