Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Х.Нямбаатар: Бэлтгэл ажил хангагдсаны үндсэн дээр ирэх сарын 8-наас Эрээн-Замын-Үүд боомтыг нээнэ

 

БНХАУ 2023 оны нэгдүгээр сарын 8-наас эхлэн тус улсад ирж буй аялагч, жуулчдад тавих хорио цээр тусгаарлалтын дэглэмээ цуцалж буй. Уг асуудлаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.

Тэрээр" Өнөөдөр БНХАУ-ынн ӨМӨЗО-ны боомтын асуудал хариуцсан даргатай цахим уулзалт хийлээ. Уг уулзалтаар төмөр замын хил холболт, бүтээн байгуулалтын талаар санал солилцсон. Мөн Гашуунсухайт-ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг цаашид үргэлжлүүлэн дуусгах тал дээр хэлэлцэж 2023 оны нэгдүгээр сард багтааж бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлэх талаар харилцан санал солилцоод байна. Мөн БНХАУ-ын ӨМӨЗО-ны боомтын захиргааны зүгээс боомтод шинэ технологи хэрэгжүүлж хоёр орны бараа солилцоог нэмэгдүүлэх талаар санал тавьсан. Түүнчлэн манай улс аюултай ачаа, тэсэрч дэлбэрэх бодисыг зөвхөн Замын -Үүд Эрээний боомтоор нэвтрүүлдэг. Тэгвэл цаашид энэ төрлийн ачаа барааг Ханги-Мандал боомтоор нэвтрүүлэх саналыг ӨМӨЗО-нд тавьсан. 

Түүнчлэн БНХАУ ирэх сараас хилээ нээх шийдвэр гаргасан. Ирэх сарын наймнаас хоёр талын бэлтгэл ажил хангагдсаны үндсэн дээр эхний ээлжид Эрээн-Замын-Үүд боомт зорчигчийн хөдөлгөөнийг нээхээр төлөвлөсөн. Монгол Улс өмнөд хөрштэй 14 боомтоор хиллэдэг бөгөөд одоогоор бараа солилцоо хийгддэг 13 боомт байна. Хоёр талын бэлтгэл ажил хангагдсан байдлаас шалтгаалан нэгдүгээр сарын 8-аас зорчигчийн боомтууд, автозамын боомтууд нээгдэнэ. Хоёр талаас бүх бэлтгэл ажил хангагдсан тохиолдолд эхлээд Эрээн-Замын-Үүд боомтыг нээнэ. Үүний дараа Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал гэсэн дарааллаар боомтуудыг нээхэд бэлтгэн ажиллаж байна. Бэлтгэл ажил хангагдахгүй бол хугацаа өөрчлөгдөх магадлалтай. Манай талаас бол бэлтгэл ажил бүрэн хангагдсан” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан