Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр М.Баярааг томиллоо

 

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан явууллаа.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболдыг зохион байгуулалт хийж чадаагүй, ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр нийслэлийн Засаг даргын захирамжаар чөлөөлсөн.Тэгвэл тус шуурхай зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар М.Баярааг томилсныг удирдах ажилтнуудад танилцуулсан юм. Түүний хувьд өмнө нь Нийслэлийн өмчийн газрын даргаар ажиллаж байсан аж.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа: “Ажлаа аваад халтиргаа, гулгаа, хогны асуудалд анхааран ажиллаж байна. Зургаан дүүрэгт газар дээр нь ажиллалаа. Төв замуудад халтиргаа харьцангуй гайгүй байгаа ч нарийн цэвэрлэгээг хангалтгүй хийж байна. Замын нууханд үлдсэн давс, бодис, цасыг цэвэрлэдэггүй, автобусны буудалд гулгаа их үүсжээ. Иймээс нарийн цэвэрлэгээг сайтар хийх шаардлагатай байгаа. Давс, бодисын хүрэлцээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. 3600 тонн давс, 1450 тонн бодисын нөөцтэй байгаа. 15 вагон бодис орж ирж байгаа. Эхний гурван вагон буюу 2300 тонн бодис буусан. Дүүргүүдэд бодис хангалтгүй байгаа тул дүүргүүдэд олгохоор төлөвлөсөн” гэлээ.

6 Сэтгэгдэл
Сайн залуу
Намтраа худлаа бичсэн байна. Эрдэнэс таван толгой ТУЗ.н дарга байснаа оруулаагүй байна. Гайгүй шудрага хүн гарч ирлээ гэж бодсон чинь хулгай л байна.
Их шудрага,зарчимч ажил хэрэгч залуу энэ чухал ажилд томилогдсон нь нүдээ олжээ.Ажлын амжилт хүсье! Нийслэл маань одоо л нэг аятайхан болох нь дээ ашгүйдээ!
Маш зөв хүнээ зөв цагт томилсон байна. Энэ залуу чадна. Амжилт!
Сайн залуу.чадна
За ёстой маш сайн нүдээ олсон ярилтгүй томилгоо болсон байна.Наад залууг чинь дүүрэгт байхаас нь л мэдэх юм байна.Хариуцлагатай нямбай залуу
Хамгийн их уншсан