Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох Хөгжлийн банкны хэргийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгов Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зарим асуудлыг шийдвэрлэхээр болов THE DEADLINE FOR THE SELECTION PROCESS FOR INVESTMENT AND COOPERATION IN THE BORTEEG SECTION OF THE TAVAN TOLGOI DEPOSIT HAS BEEN EXTENDED BY 10 DAYS ТАВАНТОЛГОЙН НҮҮРСНИЙ ОРДЫН БОРТЭЭГИЙН ХЭСЭГТ ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХУГАЦААГ 10 ХОНОГООР СУНГАВ ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН ХӨНДЛӨНГИЙН АУДИТ ЭХЭЛЛЭЭ Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулав “Парламентын боловсрол” хөтөлбөрт оролцогчдын санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг боллоо Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ Зургаан сум шар усны үерт өртөх маш их эрсдэлтэй байна
"О.Батнайрамдал МАН-ын орон тооны нарийн бичгийн дарга болсон тул дэд сайдын албан тушаалаас чөлөөлөгдөнө"

Монгол Ардын Нам/МАН/ өнгөрсөн онд Бага хурлаа хийж нарийн бичгийн дарга нараа сонгосон тухай бид мэдээлж байсан.

Тодруулбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдалыг гадаад харилцаа хариуцсан, Ерөнхий сайдын зөвлөх А.Ариунзаяаг сургалт судалгаа хариуцсан орон тооны нарийн бичгийн даргаар томилсон юм.

Харин орон тооны бус нарийн бичгийн даргаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Я.Содбаатарыг сонгосон.

Уул уурхайн дэд сайдын хувьд МАН-ын орон тооны нарийн бичгийн дарга болсон учир албан ажлаасаа чөлөөлөгдөхөөр болжээ.

Маргааш болох Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг шийдвэрлэх юм байна.

"МАН-ын орон тооны нарийн бичгийн дарга давхар дэд сайдын албан тушаалд ажиллаж болохгүй учир чөлөөлөгдөнө хэмээн" эх сурвалж хэлэв.

1 Сэтгэгдэл
Khovdig khugjuuleed uguurei zaluu. 2024 ond gushuun bolno doo. Bolormaa tsaashaa
Хамгийн их уншсан