Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
НӨАТ-ын буцаан олголтыг 20-ноос хойш олгоно

Татварын ерөнхий газраас өгсөн мэдээллээр 2022 оны дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг энэ сарын 20-ноос хойш иргэдийн данс руу шилжүүлж эхэлнэ гэв.

Өнгөрсөн сарын буцаан олголтоосоо 18 мянга 290 иргэн нийт 223.2 сая төгрөгийн авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн, үл хөдлөх эд хөрөнгийн, газрын зэрэг албан татвараа төлсөн. Энэ сар ч мөн иргэд буцаан олголтоороо татвараа төлөх боломжтой байна.

Буцаан олголтод 2022 оны 10-12 дугаар сард худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтыг нэгдүгээр сарын 11-ний 12:59 цагаас өмнө ebarimt системд бүртгүүлсэн баримтын дүн хамаарна. Мөн НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 18-нд болно. Сугалааны тохиролд:

  • 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5 сая төгрөг
  • 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10 сая төгрөг
  • 51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60 мянгаас 30 сая төгрөгийн урамшуулал авах юм.

СУГАЛААНЫ СИСТЕМИЙГ ЦАХИМЖУУЛЖ, ИЛ ТОД БОЛГОСОН

НӨАТ-ын баримттай холбоотой өнгөрсөн сард цацагдсан бичлэгийн талаар Сангийн сайд Б.Жавхлан, сугалааныхаа системийг цахимжуулж, ил тод болгосон. Иргэдийн зүгээс зарим сар супер азтан таарсангүй гэдэг шүүмжлэлийг өгдөг. Одоо бүх азтан тодорно.

Олон баримт уншуулах тусам таны хожих магадлал өндөрсөнө.

Уншуулсан баримтын хэмжээгээр сар бүр сугалаанд өгөх хонжворын сан нэмэгдэнэ гэсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан