Энхийг сахиулагчид хумхаа өвчний халдвар авсантай холбоотой асуудлаар Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, Цэргийн төв эмнэлгийн дарга, Ерөнхий эмч, Хурандаа Б.Энх-Од нар мэдээлэл хийлээ.
Цэргийн төв эмнэлгийн дарга, Ерөнхий эмч, Хурандаа Б.Энх-Од, Хумхаа өвчин шумуулнаас хүнд дамждаг. Африкийн бүхий л орнуудад шумуулын халдвар өндөр байдаг ба 10 шумуулын нэг нь хумхаа буюу малари өвчний халдвар дамжуулдаг гэсэн судалгаа бий. Манай цэргийн алба хаагчид үүрэг гүйцэтгэхээр явахаас өмнө буюу ирснээс хойш малари өвчнөөс сэргийлэх эмийг 14 хоногийн хугацаанд уудаг.
Өнгөрсөн 12-р сард 850 хүнтэй батальон хүлээн авахад есөн энхийг сахиулагч малари өвчний халдвар авсан байсан. Цэргийн есөн албан хаагч маларигаар оношлогдсоноос долоо нь эдгэрч, эмнэлгээс гарсан. Нэг албан хаагч маларийн хүндрэлээс давхар эрхтэн системийн дутагдалд орж харамсалтай нь нас барсан. Нэг албан хаагчийн бие нэн хүнд байдалтай эмчилгээг үргэлжлүүлж байна.
Малари өвчнөөс сэргийлэх вакцин гэж байдаггүй. Малари өвчин хүнээс хүнд халдахгүй. Зөвхөн шумуулнаас хүнд халдана. Халдвар аваад эдгэрсэн хүнээс маларийн шинжилгээг гурван удаа авч, эрүүл гэж баталсны дараа эмнэлгээс гаргадаг. Эмнэлгээс гарснаас хойш 14 хоног тутамд шинжилгээ өгдөг, хяналтад явдаг.
Энхийг сахиулагчид алба хааж байх үедээ маларигаас сэргийлэх эмийг долоо хоног тутамд уудаг. Эмээ таслалгүй уусан хүн хөнгөн өвддөг. Малари нь цусны улаан эсийг гэмтээдэг, элэгний эсэд нөлөөлж элэг болон хавсарсан бөөрний дутагдалд оруулдаг гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
БХЯ: Есөн энхийг сахиулагч хумхаагийн халдвар авснаас нэг нь нас барсан, нэг алба хаагчийн бие хүнд байна
0 Сэтгэгдэл




















