Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“Аргачлалын дагуу өрхийн үнэлгээг хийхэд хүүхдийн мөнгийг олгох зорилтот бүлгийг 91 хувь гэж тогтоосон”
“Аргачлалын дагуу өрхийн үнэлгээг хийхэд хүүхдийн мөнгийг олгох зорилтот бүлгийг 91 хувь гэж тогтоосон”

Хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой асуудлаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Үндэсний статистикийн хороо, Цахим харилцаа, холбоо хөгжлийн яам хамтран мэдээлэл хийлээ. Үндэсний статистикийн хорооны дэд дарга Д.Лхамсүрэн “Хүүхдийн мөнгө олгох аргачлалыг боловсруулахад төрийн 10 гаруй байгууллага Дэлхийн банк хамтран ажилласан. Энэ аргачлалыг боловсруулж хэрэгжүүлэхдээ Тайланд, Бразил, Турк зэрэг олон орон ашигладаг орлогыг орлуулан тооцох аргачлалыг ашиглаж байгаа. Энэхүү орлогыг орлуулан тооцох аргачлал олон улсад ашиглагддаг, өрхийн орлого мөн хөрөнгийн мэдээлэлд үндэслэн өрхийн аж байдлын үнэлгээг хийдэг арга юм. Энэхүү аргачлалын дагуу өрхийн үнэлгээг хийхэд хүүхдийн мөнгийг олгох зорилтот бүлгийг 91 хувь гэж тогтоосон. Аргачлалын хувьд зөв ажиллаж байгаа гэдэгт боловсруулсан ажлын хэсгийн зүгээс бүрэн итгэлтэй байна. Иргэдийн мэдээлэлд чанарын асуудал байх юм бол төр иргэд хамтраад мэдээллээ сайжруулах тал дээр хамтарч  ажиллах нь зүйтэй гэж үзэж байна” хэмээлээ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан