Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Японы ЭСЯ: Виз мэдүүлгийн цаг товлох журмыг цуцална

Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам нь 2023 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн виз мэдүүлгийн цаг товлох журмыг цуцлахаар болсон байна. Тус ЭСЯ-ны өдөрт хүлээн авах виз мэдүүлгийн тоонд хязгаар тогтоосон байдаг бөгөөд одоогийн байдлаар Япон улс руу зорчих хүсэлтэй виз мэдүүлэгчдийн тоо эрс нэмэгдэж буй юм байна.

Виз мэдүүлгийн цаг гуравдугаар сарыг дуустал олгогдоод байгаа аж. Иймээс энэ оны 4 сараас эхлэн виз мэдүүлгийн цаг товлох журмыг цуцлахаар болжээ. Консулын хэлтсээс дөрөвдүгээр сарын 3-наас эхлэн виз мэдүүлэх дугаарыг (хүлээн авах дугаар) тухайн өдөрт нь тараах бөгөөд дарааллын дагуу визний мэдүүлгийг тухайн өдөртөө хүлээн авах зохицуулалтыг туршилтын журмаар хэрэгжүүлж эхлэх аж. Энэ талаарх бусад дэлгэрэнгүй мэдээллийг ойрын хугацаанд тус ЭСЯ-ны цахим хуудсаар дамжуулан мэдээлэх юм байна.

Хүмүүнлэгийн болон эмчилгээний зорилгоор Япон улс руу яаралтай зорчих шаардлагатай иргэд ЭСЯ-ны Консулын хэлтэст хандан тусгайлан хүсэлтээ гаргах юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан