Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох Хөгжлийн банкны хэргийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгов Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зарим асуудлыг шийдвэрлэхээр болов THE DEADLINE FOR THE SELECTION PROCESS FOR INVESTMENT AND COOPERATION IN THE BORTEEG SECTION OF THE TAVAN TOLGOI DEPOSIT HAS BEEN EXTENDED BY 10 DAYS ТАВАНТОЛГОЙН НҮҮРСНИЙ ОРДЫН БОРТЭЭГИЙН ХЭСЭГТ ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХУГАЦААГ 10 ХОНОГООР СУНГАВ ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН ХӨНДЛӨНГИЙН АУДИТ ЭХЭЛЛЭЭ Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулав “Парламентын боловсрол” хөтөлбөрт оролцогчдын санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг боллоо Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ Зургаан сум шар усны үерт өртөх маш их эрсдэлтэй байна
АН: Н.Учралын хуулийг хэрэгжүүлбэл Засгийн газрыг огцрохыг шаардана

Ардчилсан намаас Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуулийн талаар мэдээлэл хийлээ. АН-аас тус хуульд хориг тавих шаардлагыг Ерөнхийлөгчид тавихаас гадна Үндсэн хуулийн Цэцэд хандахаа мэдэгдлээ. Хэрвээ энэ хуулийг хэрэгжүүлэх юм бол Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал болон ЗГХЭГ-ын дарга, Ерөнхий сайдыг огцрохыг шаардана гэлээ.

АН-ын дэд дарга Б.Ган-Очир: Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хууль хэрэгжиж эхлэхээр эрх баригчид хүссэн үедээ бидний амыг цахим орчинд барина. Цахим хөгжлийн сайд Н.Учрал улс төрийн эцэг У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид зориулж энэ хуулийг батлуулсан. Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуулийн дагуу бүх коммент, троллуудыг даръя гэсэн захиалга явсан. Мөн хаврын жагсаал цуглааны үеэр цахим орчныг хаана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ард түмнийхээ талд байгаа гэдгээ харуулж, хориг тавьсан ч хууль аль хэдийнээ батлагдчихсан. Цэцэд хандсан ч шийдэж өгч чадахгүй. Сонгууль дөхөөд ирэхээр хүссэн хаягаа хаана. Сонгуульд зориулж гаргасан энэ хууль хүний эрхийг уландаа гишгэж байна.

Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн О.Батханд: Бид Цахим хөгжлийн яамнаас АЙХГҮЙ. Эрх мэдлээрээ ноёрхсон ардын намаас АЙХГҮЙ. Бид үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхээ хэзээд хаана ч эдэлсээр байх БОЛНО.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан