Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ӨВ СОЁЛТОЙ ЦАГААН САР

Жил бүрийн сар шинийн баярын өмнө “Талх чихэр” ХК хэвийн боовны үйлдвэрлэлийн нээлтээ хийдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд “Өв соёлтой Цагаан сар” нэрийн хүрээнд үндэсний дархлаа болсон уламжлалт ёс заншил, өв соёлоо эрхэмлэн дээдэлж, хойч үедээ уламжуулан үлдээх эрхэм зорилгын хүрээнд Оюун Ухааны Олон Улсын Музей, TUKO TAILOR fashion salon-той хамтран Үндэсний дээл, Монголын уламжлалт наадгайг хүрэлцэн ирсэн зочиддоо танилцуулан сонирхууллаа. Арга хэмжээнд Монгол Улсын хөдөлмөрийн баатрууд, олон жилийн туршид хамтран ажиллаж байгаа харилцагч байгууллагуудын төлөөллүүд, соёл урлагийн төлөөллүүд оролцсон билээ. МУСТА, Өв соёл судлаач Х.Батмэнд ирсэн зочдод "Сар шинийн өв уламжлал, ёс жаяг"-ийн талаар танилцуулсан бол Үндэсний урлагийн их театр, Монголын уртын дуучдын холбооны авъяаслаг уран бүтээлчид өөрсдийн уран бүтээлийн дээжээ өргөн барьж, Харагчин туулай жилийн хэвийн боовны үйлдвэрлэлийн нээлт ийнхүү албан ёсоор эхэллээ.

“Талх Чихэр” ХК нь буян хишгийн даллагат “АТАР”, төрийн хүндэтгэлийн “ТҮМЭН НАСАН”, өрх тусгаар залуу гэр бүлд зориулсан “ӨВ СОЁЛ”, өнөд оршихуйн дархлаа “ЯЗГУУР” гэсэн 4 брэндийн 4 төрлийн хэмжээтэй хэвийн боов үйлдвэрлэж байгаа бөгөөд бүх сүлжээ дэлгүүрт үйлдвэрийн үнээр хэвийн боовоо худалдаалж эхлээд байна.

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан