Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Газар хөдлөлтөөр 520 хүн нас барав

Турк болон Сирийн нутаг дэвсгэрт өнгөрсөн шөнө 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Уг газар хөдлөлтөөр 520 хүн нас баржээ. Нэг минут орчим үргэлжилсэн газар хөдлөлтийн чичиргээ Египет, Ливан, Киприйн арлуудад ч мэдрэгдсэн байна. Мөн Италийн эрх баригчид цунамийн сэрэмжлүүлэг зарлав.

Газар хөдлөлтийн төв цэг нь Туркийн зүүн урд хэсгийн Газиантеп хотод байсан. Энэ нь Сирийн хилээс 100 хүрэхгүй км зайд байдаг. Тус бүс нутагт Сирийн дүрвэгсэд олноор оршин суудаг.

Газар хөдлөлт Туркийн долоон мужийг хамарсан бөгөөд 284 хүн нас барж, 440 хүн шархадлаа. Харин Сири улсад 237 хүн амиа алдаж, 639 хүн шархдав. Хохирогчдын ихэнх нь Алеппо, Латакиа, Тартус, Хама хотод байсан гэж Сирийн албаны хүмүүс мэдэгдэв. Аврах багийнхан нурангийг зайлуулж, эрлээ үргэлжлүүлсээр байгаа тул амиа алдагсдын тоо цаашид нэмэгдэх төлөвтэй байна. Дор хаяж 1000 сайн дурын ажилтан аврах багт ажиллаж байна.

Эхний газар хөдлөлтийн дараа дор хаяж зургаан удаа газар хөдөлсөн. Тиймээс эрсдэлээ тооцоолж, эвдэрсэн барилга руу эргэж орохгүй байхыг хүмүүст анхааруулжээ.

Гадаадын орнуудын удирдагчид газар хөдлөлтөд санаа зовж буйгаа илэрхийлсээр байна. Тухайлбал, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жек Салливан твиттерт сэтгэгдлээ илэрхийлсэн. “АНУ өнөөдрийн Турк, Сирид болсон газар хөдлөлтөд маш их санаа зовж байна. Бид бүх талаар туслахад бэлэн байна. Туркийн албаны хүмүүстэй би холбоотой байгаа” гэж тэр бичжээ. Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди, Украины ерөнхийлөгч Владимир Зеленский нар ч бас туслана гэдгээ илэрхийлэв.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан