Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох Хөгжлийн банкны хэргийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгов Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зарим асуудлыг шийдвэрлэхээр болов THE DEADLINE FOR THE SELECTION PROCESS FOR INVESTMENT AND COOPERATION IN THE BORTEEG SECTION OF THE TAVAN TOLGOI DEPOSIT HAS BEEN EXTENDED BY 10 DAYS ТАВАНТОЛГОЙН НҮҮРСНИЙ ОРДЫН БОРТЭЭГИЙН ХЭСЭГТ ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХУГАЦААГ 10 ХОНОГООР СУНГАВ ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН ХӨНДЛӨНГИЙН АУДИТ ЭХЭЛЛЭЭ Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулав “Парламентын боловсрол” хөтөлбөрт оролцогчдын санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг боллоо Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ Зургаан сум шар усны үерт өртөх маш их эрсдэлтэй байна
БНХАУ руу зорчих, оршин суух иргэдийн анхааралд

БНХАУ руу зорчих, оршин суух иргэдийн анхааралд

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилийн боомтын зорчигч тээврийн хөдөлгөөн сэргэснээр Монгол Улсаас тус улс руу зорчих иргэдийн хөдөлгөөн нэмэгдээд буй. Иймд дараах болзошгүй эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэхийг Консулын газраас сэрэмжлүүллээ.

БНХАУ руу зорчиход анхаарах зүйлс:

  • Хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, галт зэвсэг, сум, ан амьтны түүхий эд, түүх, дурсгал, соёлын үнэт зүйлс зэргийг БНХАУ-ын хилээр нэвтрүүлэхийг хориглодог. Иймд бусдын эд зүйлсийг авахгүй байх, өөрсдийн гар цүнх, ачаа тээшийн бүрэн бүтэн байдлыг нягталж, сайтар шалгах

  • Хил, гаалийн мэдүүлгийн хуудсыг урьдчилан үнэн, зөв бөглөх. Ачаа тээшээ алдаж гээгдүүлэхээс урьдчилан сэргийлж, ачаа тээшиндээ нэр, утсаа тодорхой бичих, таних тэмдэг тавих

  • Согтууруулах төрлийн ундаа, тамхи, хүнсний бүтээгдэхүүн зэрэг тодорхой хязгаарлалттай нэвтрүүлдэг бараа, бүтээгдэхүүн, эд зүйлсийг зөвшөөрөгдсөн тоо, хэмжээнээс хэтрүүлэхгүй байх

  • 5000 ам.доллар болон 20.000 юаньтай тэнцэх хэмжээний бэлэн мөнгө эсхүл үүнтэй тэнцэх хэмжээний үнэт цаас (personal or cashier's check, traveler's checks, money orders, stocks, bonds) биедээ авч яваа тохиолдолд гаалийн мэдүүлэгт заавал мэдүүлэх.

БНХАУ-д оршин суух хугацаанд анхаарах зүйлс:

  • Суугаа улсын хууль, журмыг даган мөрдөж, гэмт хэрэг, зөрчилд холбогдохооc урьдчилан сэргийлж, улс, бүс нутгийн соёл, ёс заншилд хүндэтгэлтэй хандах. Өндөр хатуулгатай архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс болгоомжлох,

  • Гадаад паспорт болон суугаа улсын виз, оршин суух зөвшөөрлийн хүчинтэй хугацааг шалгах, аливаа шаардлагатай баримт бичгийг хугацаа дуусахаас өмнө сунгуулах, шинээр захиалах. Бусдад дамжуулж ашиглуулахгүй байх. Шаардлагатай үед ашиглах зориулалтаар өөрсдийн баримт бичгүүдийг хуулбарлан авч хадгалах,

  • Утасны дугаар болон оршин суугаа хаягаа ар гэртээ мэдэгдэж, байнгын холбоотой байх. Өөрчлөлт орох, удаан хугацаагаар оршин суугаа газраасаа явах тохиолдолд ар гэртээ заавал мэдэгдэх,

  • Үл таних хүмүүстэй танилцах, олон нийтийн сүлжээгээр харилцахдаа анхаарал болгоомжтой байх. Цахим худалдаа, арилжаа наймаа хийхдээ баталгаат эх үүсвэрээс мэдээлэл, зөвлөгөө авах зэрэг болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан