Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Шинийн 4-ний Баасан гаригийг амралтын өдөр болгохыг иргэд хүсэв

Нийтээр тэмдэглэх баярын амралтын хуваарийн дагуу энэ жил цагаан сараар хоёрдугаар сарын 21-23-ны хооронд амарна. Гэхдээ иргэд шинийн дөрөвний Баасан гаригийг амралтын өдөр болгож өөр өдөр шилжүүлж тооцохыг хүсч байгаагаа цахим хуудастаа бичжээ. Одоогоор үүнтэй холбоотойгоор ямар нэгэн албан шийдвэр гараагүй байна.

Гэхдээ хувийн аж ахуй нэгжүүд шинийн дөрөвнийг амралтын өдөр болгож байгаагаа мэдэгджээ.

Мөн иргэд тус өдрийн хичээлийг өөр өдөр нөхөж оруулахыг хүсч байгаагаа улЙамжилж буй. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт дуусч нэгдүгээр сарын 29-нд хоёрдугаар улирлын хичээл эхэлсэн. Сар шинийн амралтын дараа Баасан гаригийн хичээлийг өөр өдөрт шилжүүлэх санал иргэд сургуулиудад гаргаж байгаа аж. Тиймээс Боловсрол шинжлэх ухааны яамнаас энэ талаар ямар нэг санал гаргасан эсэхийг тодрууллаа.

БШУЯ-наас өгсөн мэдээллээр “Сурагчдын амралтын хуваарь хэвээрээ байгаа. Энэ нэгдүгээр сарын 30-наас хичээл орсон. Сурагчдын хоёрдугаар улирлын хичээл найман долоо хоног үргэлжилнэ.

Цагаан сарын өдрүүдэд таарах ажлын өдрийн хичээлийг өөр өдөр болгох санал яамнаас гаргаагүй" гэлээ.

Ямартай ч иргэд ирэх долоо хоногийн Баасан гаригийн амралтын өдөр болгож нийт зургаа хоног амрахыг хүсч байгаа юм. Учир нь сүүлийн хоёр жил цагаан сарыг цар тахлаас шалтгаалж өргөн хүрээнд тэмдэглээгүй билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан