Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Зул, хүж асаахдаа үл шатах зүйл дээр байрлуулахыг анхааруулав

Баянгол дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны “Долдугаар давхарт газ дэлбэрч, гал гарсан байна” гэх дуудлага, мэдээлэл энэ сарын 23-ны өдрийн 05:46 минутад цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийг харьяа дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад асаалттай байсан зулаас гал алдаж, улмаар өрөөний дулааны шугам хэт халалтын улмаас буудаж дэлбэрсэн байна. Үүнээс үүдэн доод давхрын айлын өрөөний тааз хэсэг цөмөрч, гадна зогсоолд байсан “Тоёота” маркийн хоёр тээврийн хэрэгсэл дээр хагарсан шил зэрэг эд зүйл унаж эвдрэл үүссэн хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Дээрх ослын улмаас хүний биед гэмтэл, бэртэл учраагүй байна.

Тиймээс иргэдийг зул, хүж өргөсөн бол эзэнгүй, хяналтгүй орхихгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулсан юм. Мөн гэр, орон сууц, барилга байгууламжийн галын аюулгүй байдлыг хангаж, зул, хүж, арц асаахдаа үл шатах зүйл дээр байрлуулахыг ЦЕГ-аас анхаарууллаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан