Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Бүргэдийн баярын хөтөлбөртэй танилцаарай

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын бүргэдчид холбоо ТББ, "Чингис хааны хүрээ" аялал жуулчлалын цогцолбор газартай хамтран “Бүргэдийн баяр”-ыг гуравдугаар сарын 4, 5-ны өдрүүдэд "Чингис хааны хүрээ" аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулах гэж байна. Хаврын улирал, Наурызын баярыг угтан Казах үндэстнийхээ ёс зан заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулахад тус арга хэмжээний зорилго оршиж буй.

Энэ үеэр зохион байгуулагдах тэмцээн уралдаан, үзүүлбэр үйлчилгээг хүргэж байна.

  • Бүргэдтэй парад (Хамгийн сайхан үндэсний хувцастай, бүргэдтэй, морины тоноглолтой бүргэдчиний шалгаруулалт)
  • Бүргэдээр шырга /хиймэл өгөөш/ бариулах тэмцээн
  • Бүргэдээ хэрхэн сайн сургасан байдлыг шалгаруулах тэмцээн
  • Казах үндэсний тоглоом (көкбар-тулам булаалдах, газраас зоос шүүрэх тэмцээн) болох юм байна. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан