Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Гуравдугаар сарын 1-нээс хоёр төрлийн гадаад паспортоос сонгож захиалах боломжтой


Гуравдугаар сарын 1-нээс хоёр төрлийн гадаад паспортоос сонгож захиалах боломжтой

Монгол Улс Олон улсын иргэний нисэхийн байгууллагын (ИКАО) нийтийн түлхүүр санд 82 дахь гишүүн орноор элссэн юм. Ингэснээр Олон Улсын стандартад нийцсэн, өндөр нууцлал бүхий гадаад паспортыг ашиглах боломжтой болжээ.

Цахим паспортыг гуравдугаар сарын 1-нээс олгож эхлэх бөгөөд иргэн бүр заавал цахим паспорттой болох шаардлагагүй аж. Цахим гадаад паспорт чиптэй учраас олон улсын нисэх буудал, хил гааль дээр байршсан төхөөрөмж таньж унших боломжтой. Мөн хилээр түргэн шуурхай нэвтрэх давуу талтай.

Монгол Улсад цахим паспорт унших төхөөрөмжийг Чингис хаан боомтод суурилуулсан бөгөөд цаашид бүх шалган нэвтрүүлэх хэсэгт шат дараатай нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Шинэчилсэн цахим гадаад паспортын хоёр төрлийн загвараас сонголтоо хийж захиалах боломжтой. Паспортын үнэ 82500 төгрөг байх аж. Захиалахдаа дараах нэгжүүдэд харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлнэ. Үүнд:

  • 9 дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс

  • Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд /Дүнжингарав, Мишээл, Драгон, Баянхошуу, Оргил, Баянгол төв/

  • Улсын бүртгэлийн үйлчилгээний нэгдсэн цэгүүд /Баянзүрх дүүрэгт Жанжин клуб, Төр захиргааны II байр, Дарь-Эх, Чингэлтэй дүүрэгт Спорт хороо цогцолбор байр, Хан-Уул дүүрэгт Буянт-Ухаа нисэх буудал/

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан