Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Ц.Даваасүрэн: Төлөвлөлтийн дагуу газар олгодог шинэ зарчимд шилжинэ

УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн өчигдөр мэдээлэл хийлээ. Түүний байр суурийг хүргэе.

-Түгжрэлийн асуудлаар Ерөнхий сайдтай уулзсан гэсэн.  Ямар шийдэлд хүрэв?
-Нийслэлийн Ерөнхий төлөвлөлттэй холбоотой асуудлаар Ерөнхий сайдтай санал солилцлоо.  Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт, түгжрэлийн асуудлаар тодорхой шийдвэр гаргахаар болж байна.   Мөн 2040 он хүртэл нийслэлийг хөгжүүлэх төлөвлөгөөг энэ ондоо багтаан батлуулах шийдэлд хүрлээ. 


-Парламент Газрын багц хуулийг хэлэлцэж эхэлсэн.  Гэсэн ч эгүүлэн татах болсон байна.  Ямар шалтгаан байв?
-Нийслэлийн гол асуудал бол газрын зохион байгуулалт.  Тиймээс өргөн барьсан хуультай уялдуулан зөвхөн төлөвлөлт хийгдсэн газар газар олгодог болох шийдэлд хүрсэн.  Өөрөөр хэлбэл, төлөвлөлтийн дагуу газар олгодог шинэ зарчимд шилжинэ.  Тиймээс УИХ-д өргөн барьсан Газрын багц хуулийн төслийг эгүүлэн татаж, нийслэлийн ерөнхий төлөвлөлтийг хийж, төлөвлөлтийн дагуу шинэ газар олголт хийхээр болсон. Нийслэлийн замуудын төлөвлөлт хийгдэнэ. Тухайлбал, Сэлбийн гол дагуу, Туулын гол дагуу зам тавигдана.  Түүнчлэн Яармагийн замыг өөр замтай холбох төлөвлөлт хийгдэнэ. Гэхдээ энэ бүгд төслийн хүрээнд яригдаж байна. Одоогийн байдлаар эцэслэн батлагдаагүй.


-Газар хөдлөлтийн давтамж ойртож байна. Нийслэл хотод нурах эрсдэлтэй барилгууд байгааг мэргэжилтнүүд хэлж байна?
-Сайдын шуурхай дээр уг асуудлыг ярьж, шийдэл гаргалаа. Монгол Улсад 5800 гаруй барилга, байгууламж паспортгүй байна. Жишээ нь арматурыг нь лабораторит шинжлээгүй байна гэсэн үг. Ялангуяа айлуудын барьж буй барилгад бүр байдаггүй юм байна. Дур, дураараа зургаа гаргаад барьчихдаг. Хувийн хэвшлийн барьж буй барилгууд ч гэсэн дур, дурандаа арматур аваад бариад явчихаж байгаа юм. Тиймээс энийг зохицуулах шаардлага гарч байна. Ямар нэг байдлаар газар хөдлөлтөд өртвөл яах вэ гэдгийг судлаагүй байна гэсэн үг.  Тиймээс  бүх барилгыг хоёр сарын дотор багтаан аймаг, нийслэл, орон нутагт ялгаагүй үзлэг хийх шийдвэр гаргасан. Бид ирэх дөрөв, тавдугаар сард эдгээр барилга, байгууламжтай холбоотой судалгааг хийнэ. Мөн барилга байгууламжийг паспортжуулах, газар хөдлөлттэй холбоотой судалгааг хийхээс гадна бид орж буй арматурыг лабораторит судлуулъя. Хувийн хэвшлийн барилга байгууламжийг манайхан анхаарахгүй орхичихсон байдаг юм байна. Арматур, цементийн асуудлыг ч нягтлах чиглэл өгсөн.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан