Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ГХЯ: ОХУ-ын иргэн хугацаа дууссан, хүчин төгөлдөр бус паспорттой орж ирэх гэж оролдсон


ГХЯ: ОХУ-ын иргэн хугацаа дууссан, хүчин төгөлдөр бус паспорттой орж ирэх гэж оролдсон

Халимаг эр "Чингис хаан" Олон улсын нисэх буудалд дөрөвдэх хоногтоо гацаж байгаа талаар өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн байна. 

Тэрээр "Хилийн алба намайг нэвтрүүлэхгүй байна. Би "Чингис хаан" нисэх онгоцны буудалд дөрөв дэх өдрөө саатаж байна. Өнөөдөр намайг Казахстан руу албадан буцаахыг оролдлоо. Тэд намайг татаж, чангаан хүрэмийг минь урах шахлаа. Өчигдөр би Монгол Улсын хилийн албаны даргад хандаж, албадан гаргахыг хойшлуулахыг хүссэн өргөдөл илгээсэн. Улмаар пүрэв гараг хүртэл хойшлуулж байна гэсэн хариу авсан.

Би Монголоос улс төрийн орогнол хүсэх гэж ирсэн. Гэхдээ тэд миний өнгөрсөн хугацаанд хийж байсан үйл ажиллагаануудыг судалсан бололтой. Би Оросын эрх баригчдын эсрэг олон жилийн турш Ойрад-Монгол болон бусад үндэсний цөөнх иргэдийн эрхийн төлөө дуугарч ирсэн. Харин Монголчууд Оросын эрх баригчдад таалагдах зүйл хийх гэж байгаа бололтой" гэсэн байна. 

Энэ талаар ГХЯ-наас тодруулахад "ОХУ-ын иргэн хугацаа нь дууссан хүчин төгөлдөр бус паспорттой орж ирэх гэж оролдсон. Энэ нь хилийн баримт бичгийн зөрчил гэсэн үг. Тиймээс олон улсын гэрээ  конвенцын дагуу буцаах шаардлага тавьсан боловч өөрөө буцахгүй гэсэн юм билээ. Энэ асуудал нь хилийн зөрчлийн асуудал тул Хил хамгаалах ерөнхий газраас тодруулаарай. Албан ёсны улс төрийн орогнол хүсээгүй" гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан