Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг өнөөдрөөс олгоно

Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ буюу RFID өнөөдрөөс хэрэглээнд нэвтэрч байна.

Улаанбаатар хотын хэмжээнд 600 мянга гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байгаа ба тэдний тал хувь нь буюу 300 мянга гаруй нь татвар, торгуулиа хугацаанд нь төлдөггүй, түүнийг хянах үүрэгтэй цагдаагийн албан хаагчдын хүртээмж хангалттай бус байдаг тул дүрмээрээ бус дураараа хөдөлгөөнд оролцож, түгжрэл гацаа үүсгэгчдийг хянах тогтолцоо өнөөдрийг сул явж иржээ.

Харин RFID хэрэглээнд нэвтэрснээр замын хөдөлгөөний хяналт 10 дахин сайжирч, нийслэлийн хэмжээнд өдөрт ажилладаг 250 замын цагдаа зам дээр даарч бус дэлгэцийн цаанаас хөдөлгөөн зохицуулах юм.

Нийслэлийн хэмжээнд 161 цэгт RFID уншигчийг суурилуулсан бөгөөд цахим гэрчилгээг тээврийн хэрэгсэлд үнэгүй суулгана. Харин импортоор орж ирэх тээврийн хэрэгсэл гааль дээр төлбөрөө төлж наалгах юм. Тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ суулгах зохицуулалтыг нийслэлийн нэг цэгийн төв, техникийн хяналтын төв, томоохон худалдааны төвүүдтэй хамтран зохион байгуулах ажээ. 

Улсын хэмжээнд нийслэлд 650000, орон нутагт 470000 орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас хөдөлгөөнд идэвхтэй оролцож байгаа нэг сая орчим тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ суурилуулах төлөв гарчээ. 

RFID технологийг Америкийн Нэгдсэн Улс, Сингапур зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй орнууд замын хөдөлгөөнөө зохицуулахад ашигладаг. Автомашины салхины шилэн дээр байрлуулах наалт нь идэвхгүй чип бөгөөд энэ нь гаражийн хаалга онгойлоход ашигладаг чип, дэлгүүрийн бараа хулгайд алдагдахаас хамгаалдаг ялтсан наалт зэрэгтэй ижил зүйл тул таны байршлын мэдээллийг хэн нэгэн хянах вий гэдгээс айх хэрэггүй, иргэнд ээлтэй аюулгүй технологи ажээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан