Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
"Бүргэдийн баяр-2023"-ын үеэр Чингис хааны хүрээ цогцолбор руу автобус үнэгүй үйлчилнэ

Хаврын улирал, Наурызын баярыг угтан казах үндэстний ёс зан заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулах, залуу үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Бүргэдийн баяр наадам Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолборт энэ сарын 4-5-нд зохион байгуулагдах гэж байна."Бүргэдийн баяр-2023" наадмын тасалбарын үнэ 15,000 төгрөг байх аж. Мөн наадмын үеэр "Ulaanbaatar city bus" иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм байна. Тодруулбал, автобус гуравдугаар сарын 4 болон 5-ны өглөө 10:00 цагт Д.Сүхбаатарын талбайн урд талын авто зогсоолоос Чингис хааны хүрээ рүү хөдөлж, оройн 18:00 цагаас хот руу буцна хэмээн нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Махчин шувууг гаршуулан сургаж, ан ав хийж ирсэн уламжлалт арга ухааныг "Шувуучлахуй" хэмээн нэрлэдэг бөгөөд бүргэдээр ан хийх энэхүү уламжлал нь Төв Азийн нүүдэлчдийн дунд 6,000 жилийн өмнө үүсэж, өдгөө хүртэл хадгалагдаж иржээ. Энэхүү уламжлалыг хадгалж ирсэн улсын хувьд 2010 онд ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад албан ёсоор бүртгүүлсэн билээ.

Бүргэдийн баяр нь тэмцээн, уралдааны хэлбэрээр зохион байгуулагддаг бөгөөд арга хэмжээний эхэнд тэмцээнд оролцох бүргэдчид үндэсний хувцсаараа гоён гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд тусгайлан сургасан морьтой жагсан орж ирдэг. Эндээс уламжлалт зан заншлыг хадгалсан байдал болон дээл хувцасны өнгө дизайн зэрэг бүх элементийг нарийн шүүж тунгаан, хамгийн сайхан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой шилдэг бүргэдчийг шалгаруулдаг уламжлалтай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан