Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох Хөгжлийн банкны хэргийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгов Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зарим асуудлыг шийдвэрлэхээр болов THE DEADLINE FOR THE SELECTION PROCESS FOR INVESTMENT AND COOPERATION IN THE BORTEEG SECTION OF THE TAVAN TOLGOI DEPOSIT HAS BEEN EXTENDED BY 10 DAYS ТАВАНТОЛГОЙН НҮҮРСНИЙ ОРДЫН БОРТЭЭГИЙН ХЭСЭГТ ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХУГАЦААГ 10 ХОНОГООР СУНГАВ ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН ХӨНДЛӨНГИЙН АУДИТ ЭХЭЛЛЭЭ Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулав “Парламентын боловсрол” хөтөлбөрт оролцогчдын санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг боллоо Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ Зургаан сум шар усны үерт өртөх маш их эрсдэлтэй байна
"Нөөц бүрдүүлэх зорилгоор дурсгалын болон энгийн 10,000 төгрөгийн дэвсгэртийг дахин хэвлэсэн"

 

зураг

Твиттерээс авч ашиглав

Ардын хувьсгалын 100 жилийн ойн лого бүхий 10,000 төгрөгийн мөнгөн дэвсгэрттэй холбоотой шүүмжлэл цахим орчинд өрнөөд буй. 

Мөнгөн тэмдэгтийг ямар зориулалтаар ийнхүү хэвлэж гаргасныг Монголбанкны албаны эх сурвалжаас тодрууллаа.

Энэ талаар "Түүхэн үйл явдлын дурсгалыг тохиолдуулан гүйлгээнд ашиглах боломжтой 10,000 төгрөгийн мөнгөн тэмдэгтийг 2021 онд гаргаж байсан.

Монголбанк үндэсний мөнгөн тэмдэгтийн хамгаалалтын элементүүдийг сайжруулах, нөөцийг дахин бүрдүүлэхэд анхаарч ажилладаг бөгөөд 10,000 төгрөгийн дэвсгэртийн хувьд анх 1995 онд хэвлэгдэж байсан. Үүнээс хойших хамгийн сүүлийн хэвлэлт нь 2014 онд хийгдэн, улмаар нөөцийг дахин бүрдүүлэх шаардлагатай болоод байсан.

Иймд 2021 онд нөөцийг дахин бүрдүүлэх, ингэхдээ хамгаалалтын элементийг олон улсын дэвшилтэт технологи, стандартад нийцүүлэн дурсгалын болон энгийн хувилбараар дахин хэвлэсэн байдаг" хэмээх хариултыг өгөв.

зураг

 

Зургийг www.mongolbank.mn

 зураг

 

Зургийг www.mongolbank.mn

 

-Мөнгөн тэмдэгтийг түүхэн үйл явдлын ойд зориулан дур мэдэн хэвлэж болох уу? Энэ талаарх шүүмжлэл үүсээд буй.

-Үндсэн загварыг алдагдуулаагүй дурсгалын мөнгөн тэмдэгт хэвлэх нь Монголбанкны хуулиар зохицуулагддаг. Төв банкны тухай хуулийн зургаадугаар зүйлийн 1-д “Монголбанк Монгол Улсын мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах онцгой эрх эдэлнэ” гэж заасан. 

Мөн хуулийн 9.1-д “Монголбанк мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах, гүйлгээнээс татах замаар гүйлгээнд байгаа мөнгөн тэмдэгтийн зохистой бүтцийг хангах үйл ажиллагаа явуулна"

9.2-д “Монголбанк мөнгөн тэмдэгт үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах, түүний нөөцийг бий болгох, хүчин төгөлдөр эсэхийг тодорхойлох, гэмтэж муудсаныг солих, устгах ажлыг эрхэлнэ” хэмээн тус тус заасан байдаг. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан