Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
УБТЗ-ын ХНН-ээс мэдэгдэл гаргалаа

УБТЗ-ын ХНН-ээс мэдэгдэл гаргалаа

УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгээс мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд "Цагдаагийн байгууллагын илрүүлсэн 7.3 тэрбум төгрөгийн хэрэгт шалгагдаж байгаа С.Батдөлийн гэх хэрэгт УБТЗ-ын зарим удирдлага холбоотой мэтээр санаатайгаар гүтгэн харлуулах оролдлого хийж байна. Үүний нэг жишээ бол isee.mn сайт болон TV8 телевизээр УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных, Санхүү, Эдийн засгийн асуудал хариуцсан замын орлогч дарга С.Я. Усольцева, Нийгмийн асуудал хариуцсан замын орлогч дарга Ц.Хүрэлбаатар нарыг С.Батдөлийн гэх хэрэгт холбогдуулан албан тушаалаас нь чөлөөлсөн мэтээр ор үндэслэлгүй гүтгэн мэдээлсэн явдал юм.

Саяхан хуралдсан УБТЗ-ын Ерөнхий хорооны хурлаас УБТЗ-ын Нийгмийн асуудал хариуцсан замын орлогч дарга Ц.Хүрэлбаатарыг өөр ажилд шилжих болсонтой холбогдуулан үүрэгт ажлаас нь чөлөөлснөөс бус С.Батдөлийн гэх хэрэгт хамааруулж хариуцлага тооцсон зүйл огт болоогүйг албан ёсоор хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Мөн С.Батдөлийн гэх хэрэгт нэр холбогдуулж бичсэн Оросын талын нэр бүхий орлогч дарга нарыг албан тушаалаас нь чөлөөлсөн асуудал огт болоогүй бөгөөд эдгээр хүмүүс өнөөдөр ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа болно.

Мэдээллийн бодит үнэн эсэхийг сайтар нягталж байж нийтэлж нэвтрүүлэх үүргээ дээрх хэвлэл мэдээллийн байгууллагууд умартаж, байгууллага, хувь хүний нэр төрд санаатайгаар халдаж байгаа үйлдэлдээ уучлал хүсэж, яаралтай залруулга хийхийг албан ёсоор шаардаж байна" гэлээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан