Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
О.Мөнхжин нарт авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээжээ

Койны хэргээр яллагдагчаар татагдан хоригдож буй О.Мөнхжин нарын өмгөөлөгчид өнгөрсөн долоо хоногт цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг цуцлах саналыг СБД, ЧД, БЗД-ийн ЭХАШШ-д гаргасан бөгөөд шүүхээс баасан гарагийн хуралдаанаараа хэлэлцэж өмгөөлөгчдийн гаргасан саналыг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Хуульд зааснаар эрүүгийн хэргийг хянан шалгах ажиллагааны явцад өмгөөлөгч шүүхэд санал гаргах эрхтэй байдаг тул О.Мөнхжин нарын өмгөөлөгчдийн зүгээс цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг цуцлуулах саналыг ийнхүү гаргаад байсан юм.

Эргэн сануулахад, “Ихбит” ХХК-ийн удирдах албан тушаалтнууд болох О.Мөнхжин, Б.Эрхэмбаяр, Б.Гантиг нарт Эрүүгийн хуулийн 18.19-2.1, 18.19-2.2 дахь хэсэгт заасан “Виртуал хөрөнгийн үнэ цэнд нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглаж виртуал хөрөнгийн арилжаанд оролцсон, эсхүл дотоод мэдээллийг бусдад дамжуулсан гэмт хэргийг бүлэглэж, албан тушаалаа урвуулан ашиглаж үйлдсэн” гэх үндэслэлээр яллагдагчаар татан, О.Мөнхжинг хоёрдугаар сарын 14-ний өдөр цагдан хорьсон байдаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан