Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“Сэтгүүлч Батдорж” сангийн нэрэмжит 10 дахь уралдаан зарлагдлаа

Сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудыг өөрийгөө хөгжүүлэхэд дэмжих, сэтгэн бодох, бичих ур чадварыг нь нээх зорилгоор “Сэтгүүлч Батдорж” сангаас жил бүр эсээ бичлэгийн уралдаан зарладаг. Энэ жил тус сангаас 10 дахь удаагийн уралдаанаа Монголын үндэсний сэтгүүл зүйн 110 жилийн ойн өдрөөр уламжлал ёсоор зарлалаа. Энэхүү урадаанд түрүүлсэн оюутанд сургалтын бүтэн жилийн төлбөрийг тэтгэлэг болгон олгодог юм.

Уралдаанд их, дээд сургуульд сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй хоёр, гуравдугаар дамжааны оюутнууд оролцох боломжтой бөгөөд эхний шатанд “Нүүх үү, үлдэх үү?” сэдвээр эсээ бичиж өрсөлдөх бол хоёрдугаар шатанд телевизийн сурвалжилга бэлтгэх юм байна. “Сэтгүүлч Батдорж” сангийн нэрэмжит уралдааны ялагчид Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр буюу тавдугаар сарын 3-ны өдөр тодорно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан