Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
АВТОМАШИНЫ ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ, ТООЛЛОГО ЭХЭЛЛЭЭ

Автомашины шинэчилсэн бүртгэл, тооллого өчигдрөөс эхэллээ. Тус тооллогоор жил болгон техникийн үзлэгтээ ордог, татвар, даатгалаа төлдөг, хаяг, байршил нь тодорхой тээврийн хэрэгслүүдийг дахин тоолохгүй.

2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар улсын хэмжээнд нэг сая гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 800 000 мянга орчим нь техникийн үзлэгтээ хамрагдсан байна. Харин 460 000 гаруй нь үзлэгтээ ороогүй байна гэлээ. Эдгээрээс “Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох” журамд тав буюу түүнээс дээш жил техникийн хяналтын үзлэгтээ хамрагдаагүй бол бүртгэлээс хасна гэсэн заалтын дагуу нийт 153 000 тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасжээ. Тиймээс тээврийн хэрэгслийн үзлэг хяналтдаа ороогүй, хасалт хийлгүүлээгүй 300 000 орчим тээврийн хэрэгслийн техникийн үзлэгт орохгүй байгаа учир шалтгааныг тодруулж тооллого болон хасалтыг хийхээр болсон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан