Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Шинэ тойрог замын зурваст газар олгохгүй байхыг үүрэг болголоо

 

Улаанбаатар хотын Шинэ тойрог зам төслийг “Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт” ХХК-ийн ерөнхий инженер Г.Сумхүү танилцуулав. Тус төсөл нь зургаан дүүргийн нутаг дэвсгэрийг дамнан Улаанбаатар хотыг тойрсон дэд төвүүдийг холбосон, олон түвшний огтлолцол бүхий 93 км тойрог замаас бүрдэх юм.

Тодруулбал, хойд тойрог зам нь 43 км, урд хэсгийн зам нь 33 км бөгөөд зургаан эгнээ байна. Харин тойрог замыг босоо чиглэлд холбох 17 км замыг дөрвөн эгнээ байхаар төлөвлөжээ.

Мөн хойд тойрог замын зурвас газрын өргөнийг гурван хувилбараар сонгож, нөлөөлөлд өртөж буй нэгж талбарын тоо, газар чөлөөлөхөд шаардлагатай нөхөн олговрын төсөөллийн үнэлгээг зөвлөлийн гишүүдэд танилцуулав.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, төслийн хүрээнд барьж байгуулах авто замын чиг, зурвас газрыг тодорхойлж, танилцуулахыг үүрэг болгов. Түүнчлэн зурвас газрын дагуу шинээр газар олгох, эдэлбэр газрын талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах, барилга барих, барилга угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгохгүй байхыг даалгалаа.

 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан