Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ “Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
Туркт ажилласан аврагчдын томилолтын зардлыг 3 дахин нэмэгдүүлж олгоно

Туркт ажилласан аврагчдын томилолтын зардлыг 3 дахин нэмэгдүүлж олгоно

Турк улсад эрэн хайх, аврах ажиллагаанд дэлхийн 70 гаруй улс орны аврагчидтай хамтран улсаа төлөөлөн анх удаа оролцож, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж, албаны үүргээ нэр тэртэй, амжилттай гүйцэтгэсэн Онцгой байдлын ерөнхий газрын Эрэн хайх, аврах баг, Батлан хамгаалах яамны Эмнэлгийн бүлэгт Монгол Улсын Засгийн газрын ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ олгосныг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр (2023.3.18) гардууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд шагнал гардуулсныхаа дараа эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг батлан хамгаалагч Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн, үе үеийн генерал, офицер, ахлагч, дайчдад Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний түүхт 102 жилийн ойн мэндийг дэвшүүлж баяр хүргэж үг хэлэв.

Тэрбээр, “Аюул гамшиг аль ч улс оронд учрахад бид заавал тусалж, хүн төрөлхтний хамтын үйлсэд идэвхтэй оролцох учиртай. Та бүхэн “Ковид-19” цар тахал үргэлжилсэн гурван жилийн хугацаанд өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, ард түмний аюулгүй байдлын манаанд зогсож, цар тахлыг ялан дийлж чадсан. Турк Улсад учирсан газар хөдлөлтийн гамшгийг даван туулах олон улсын хамтын үйлсэд оролцож, өндөр хариуцлагатай үүрэг даалгаврыг нэр төртэй биелүүлж, цаг агаарын хүнд нөхцөл, газар хөдлөлтийн онц аюултай бүс нутагт ур чадвар, эр зориг, тэсвэр хатуужилтайгаар мэргэжлийн өндөр түвшинд ажиллаж чадлаа. Монгол Улсын төр засаг, ард түмэн Та бүхнээр бахархаж байна” гэжээ.

Цаашид амь насаа үл хайхран аюул гамшгаас бусдын амь амьдралыг аврахын төлөө зүтгэдэг онцгой байдлын албан хаагчдынхаа нийгмийн баталгааг нэмэгдүүлэх арга хэмжээг Монгол Улсын Засгийн газар үе шаттайгаар авах болно гэлээ.

Гамшгийн эрсдэлийн бүсэд ажилласан онцгой албаны эрэлч ноход Марта, Балу хоёрт дараа дараагийн үүргээ гүйцэтгэхэд нь зориулж аврах хантааз бэлэглэхээ мэдэгдэв.

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан “Эрэн хайх, аврах баг”, хурандаа Ж.Сүх-Очироор ахлуулсан Батлан хамгаалах яамны “Эмнэлэгийн бүлэг”-ийн нийт 35 хүний бие бүрэлдэхүүнтэй баг гамшгийн голомт Хатай мужийн Хатай хотод очиж, шуурхай ажилласан. Монгол Улсын аврах баг үүрэг гүйцэтгэсэн 10 хоногийн хугацаанд газар хөдлөлтийн 20 орчим цэгт ажиллаж, найман хүний амь насыг авран хамгаалж, нийт 649 хүнд эмнэлгийн тусламж үзүүлснийг олон улсын аврах баг өндрөөр үнэлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан