Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох Хөгжлийн банкны хэргийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгов Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зарим асуудлыг шийдвэрлэхээр болов THE DEADLINE FOR THE SELECTION PROCESS FOR INVESTMENT AND COOPERATION IN THE BORTEEG SECTION OF THE TAVAN TOLGOI DEPOSIT HAS BEEN EXTENDED BY 10 DAYS ТАВАНТОЛГОЙН НҮҮРСНИЙ ОРДЫН БОРТЭЭГИЙН ХЭСЭГТ ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХУГАЦААГ 10 ХОНОГООР СУНГАВ ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН ХӨНДЛӨНГИЙН АУДИТ ЭХЭЛЛЭЭ Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулав “Парламентын боловсрол” хөтөлбөрт оролцогчдын санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг боллоо Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ Зургаан сум шар усны үерт өртөх маш их эрсдэлтэй байна
200 мянга орчим төл хүлээн аваад байна

 

 

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун гуравдугаар сарын 17-ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мал аж ахуйн салбарын хаваржилт, хаврын тариалалтын бэлтгэл хангах, нөөцийн мах худалдаалах арга хэмжээний талаар танилцуулга хийлээ.  

     Нийт нутгийн 60 хувьд эрсдэл өндөртэй байснаас 15 аймгийн 64 суманд цагаан зудтай, зудархуу өвөлжлөө. Одоогийн байдлаар нийт нутгийн 30 орчим хувьд 23.0 см хүртэл зузаан цастай байгаагаас Баян-Өлгий аймгийн Сагсай, Увс аймгийн Тэс, Давст, Хяргас, Баруунтуруун, Зүүнговь, Ховд аймгийн Алтай, Үенч, Булган, Завхан аймгийн Цагаанхайрхан, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Улаанбаатар хотын Багануур дүүрэгт нягтарч хатуурсан зузаан цастайн улмаас цагаан зудын (5 аймгийн 11 суманд), Увс аймгийн Сагил, Малчин, Түргэн, Говь-Алтай аймгийн Жаргалан, Завхан аймгийн Тэс, Түдэвтэй, Баян-Уул, Тосонцэнгэл, Баянхонгор аймгийн Галуут, Эрдэнэцогт, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Төв аймгийн Эрдэнэ, Хэнтий аймгийн Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал, Дорнод аймгийн Баян-Уул суманд зузаан цастайн улмаас цагаанаар зудархуу (9 аймгийн 18 сум) байдалтай байна.

     Хаврын мал төллөлт, төл бойжилт, малын вакцинжуулалт, бүртгэлжүүлэлт, отор нүүдэл зэрэг улирлын чанартай технологит ажлуудад цаг агаарын аюулт үзэгдлүүд эрсдэлийг нэмэгдүүлсээр байна.

    Монгол Улс 2022 оны эцэст 71.1 сая мал тоолуулж өмнөх оноос 5.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүнээс 21.8 мянган өрхийн 9.5 сая мал отроор өвөлжлөө. Он гарсаар 564.5 мянган толгой том малын зүй бусын хорогдол гарсан нь оны эхний нийт малын 0.8 хувийг эзэлж байна. Хамгийн их хорогдолтой нь Увс /111336/, Сүхбаатар /72528/, Завхан /71673/, Архангай /69874/, Ховд /34944/ аймгууд байна.

    Мал, махны экспорт БНХАУ, ОХУ, Япон, Казакстан, Киргизстан, Узбекстан, Азербайжан, Иран, Арабын нэгдсэн Эмират, Катар, Гонконг, Вьетнам улсууд руу хийгдэж байна. 2023 он гарсаар 17.3 мянган тонн мах экспортолсон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан